• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Австралийн сэтгүүлчийг БНХАУ-д саатуулжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-01
Ангилал: Дэлхий
Австралийн сэтгүүлчийг БНХАУ-д саатуулжээ

БНХАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг Австралийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Чэн Лэйг Хятадын эрх баригчид саатуулжээ. Түүнийг хоёр долоо хоног гаруйн өмнө саатуулагдсан гэдгийг Австралийн Гадаад хэргийн сайд Мариз Пейн даваа гарагт нотолсон байна.

‘Австралийн Засгийн газарт Австралийн иргэн Чэн Лэйг Хятадад саатуулсан талаар мэдээлэл ирсэн’ гэж М.Пейний мэдэгдэлд тэмдэглэжээ. Хятадын эрх баригчид түүнийг саатуулсан талаарх албан ёсны мэдэгдлийг наймдугаар сарын 14-нд ирүүлсэн ажээ.

‘Австралийн төлөөлөгчид саатуулах байранд байгаа Чэн Лэйтэй наймдугаар сарын 27-нд цахимаар консулын уулзалт хийсэн бөгөөд цаашид түүнд болон гэр бүлд нь үргэлжлүүлэн тусламж, дэмжлэг үзүүлнэ’ гэж М.Пейн мэдээлжээ. ‘АВС’ сувгийн мэдээлснээр, сэтгүүлчид ял тулгаагүй байгаа боловч тодорхой байршилд тандалт хийсэн хэмээн саатуулагдсан ажээ.

Чэн Лэйг ямар шалтгаанаар саатуулсан талаар одоогийн байдлаар албан ёсоор мэдээлээгүй байна. Тэрбээр ‘Twitter’ хуудсаа идэвхтэй хөтөлдөг боловч наймдугаар сарын 11-нээс хойш жиргээгүй аж.

Нэвтрүүлэгчийн бага насны хоёр хүүхэд Мельбурн хотод гэр бүлийнхнийхээ хамт байгаа ажээ. “Бид Гадаад хэргийн яамтай нягт холбоотой байгаа бөгөөд Чэн Лэйд дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна” гэж түүний гэр бүл “ABC” сувагт мэдээлжээ.

Чэн Лэй хоёр жилийн өмнө нийтэлсэн дүрс бичлэгтээ өөрийгөө ‘CGTN’ сувгийн бизнесийн шоуны нэвтрүүлэгч хэмээн хэлсэн байна. Тэрбээр ‘CGTN’-д 2012 оноос хойш ажиллаж байгаа боловч уг сувгийн цахим хуудсан дээр түүний мэдээлэл байхгүй байгаа ажээ.

Чэн Лэй нь мөн Квинслендийн их сургуульд худалдааны чиглэлээр суралцаж байжээ. Тэрбээр ‘CGTN’-д ажиллаж эхлэхээсээ өмнө ‘CNBC’ сувгийн Ази-Номхон далайн үйл явдлын талаар мэдээлэх Хятадын сурвалжлагчаар есөн жил ажиллажээ. Үүнээс өмнө тэрбээр ‘Cadbury-Schweppes’ компанид нягтлан бодогч, ‘ExxonMobil’ компанид бизнесийн шинжээчээр ажиллаж байжээ.

Previous Post

18 хүртэлх насныхан өнөөдрөөс музейг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзнэ

Next Post

Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны зөвшөөрөл олгох үзлэг хийгдэж дууслаа

Next Post
Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны зөвшөөрөл олгох үзлэг хийгдэж дууслаа

Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны зөвшөөрөл олгох үзлэг хийгдэж дууслаа

Шинэ мэдээ

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.