• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрийн үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia платформыг хөгжүүлж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-27
Ангилал: Нийгэм
Төрийн үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia платформыг хөгжүүлж байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Эстонийн цахим засаглалын академи болон Украин улсын Дижитал шилжилтийн яамны төлөөлөлтэй өнөөдөр /2020.08.27/ цахим хурал хийлээ.

Хуралд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй албаныхан оролцсон.  Эстонийн талаас тус улсын Цахим засаглалын академийн Стратеги, хөгжил хариуцсан дэд захирал, шинжээч Ханнес Асток, Эстонийн Мэдээллийн системийн агентлагийн Харилцаа холбооны асуудал хариуцсан менежер асан Катрин Паагмай болон Украины Дижитал шилжилтийн яамны дэд сайд Валерия Ионан нар оролцов.

Монгол Улс нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй, ил тод, хялбар хүргэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эдгээрийн уялдаа холбоог хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг цахим нэг цонхоор хүргэхээр E-Mongolia платформыг хөгжүүлж байна. Ингэхдээ Бүгд Найрамдах Эстони Улсын цахим засаглалыг жишиг болгон сонгож, тус улсын цахим засаглалын академитай хамтран, өнөөгийн цахим хөгжлийн нөхцөл байдлыг тодорхойлж, Монгол Улсад хамгийн тохиромжтой загварыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэхдээ ‘Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төрийн цахим шилжилт хийх чиглэлээр олон зорилт дэвшүүлж, салбар бүрт цахим шилжилтийг зохион байгуулах ажлыг Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Иймээс цаашид бид E-Mongolia гэсэн нэг цахим платформын тусламжтайгаар төрийн үйлчилгээг иргэддээ хүргэнэ. Нийт 181 үйлчилгээг цахимаар нэг дороос иргэдэд хүргэхээр төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар 106 үйлчилгээ цахим платформд шилжээд байна. Эстонийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын цахим шилжилтийн загварын жишигт тулгуурлан E-Mongolia цахим платформыг хөгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Хур, Дан гэсэн системийг бий болгосон. Эдгээр системүүд E-Mongolia гэсэн нэгдсэн нэг платформ руу шилжинэ гэсэн үг. Иргэд цахим нэг цонхны үйлчилгээ буюу E-Mongolia платформоос ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Аравдугаар сарын дундуур бид E-Mongolia  гэсэн албан ёсны платформыг нээнэ’ гэдгийг онцлон хэлэв.

 Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Previous Post

УДЭТ-ын ‘Театр студи’ ангийн жүжигчид шалгарлаа

Next Post

Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын бэлтгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэв

Next Post
Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын бэлтгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэв

Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын бэлтгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэв

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.