• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ж.Гантулга: Бага ангийн сурагчдад зөвхөн Монгол хэл, Математикийн хичээлийг танхимаар орно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-17
Ангилал: Боловсрол, Нийгэм
Ж.Гантулга: Бага ангийн сурагчдад зөвхөн Монгол хэл, Математикийн хичээлийг танхимаар орно

Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчдад зөвхөн Монгол хэл, математикийн хичээлийг танхимаар орж, үлдсэнийг нь теле хичээл байдлаар орно гэдгийг  Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ. Тэрбээр ахлах ангийнхан Монгол хэл, Математик, Эрүүл мэнд болон сонгон суралцах гурван хичээл танхимаар орж, бусад нь теле хэлбэрээр хичээллэнэ гэдгийг мөн хэлсэн юм.

Ингэхдээ танхимын сургалтыг 20-иос дээшгүй хүүхэдтэй, 4 цаг 30 минутаас ихгүй цагаар хичээллүүлэх бөгөөд есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн хичээлүүдийг бататгах, 1-р ангийн сурагчдад бэлтгэл хөтөлбөрийн хичээл орох юм байна. Өмнөх онуудад, цэцэрлэг сургуулийн бэлтгэлийг бүтэн жилээр хийхийг шаарддаг байсан бол, энэ жилийн хувьд уян хатан байхаар зохицуулахыг үүрэг болгож байгаа аж.

Сургууль цэцэрлэгийн  үйл ажиллагааг зогсоох нь тийм ч зохистой биш учир халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин сургуулийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй  хэмээн НҮБ болоод ОУ-ын түвшинд үзэж байна. УОК-ийн долдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх талаар шийдвэр гарсан. Үүнд хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, мөрдөх түр журмыг баталсан. Сүүлийн хоёр улирлын хичээл теле сургалтаар явсан бөгөөд агуулгын алдагдалд тодорхой хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа учир агуулгыг бататгах үйл ажиллагаа 9/1 өдрөөс өмнө зохион байгуулна гэлээ.

Харин сургуулийн автобусны тухайд өнгөрсөн онд нийт 40 автобус  хэрэглээнд гаргаж, өдөрт дунджаар 3000 орчим хүүхэд зорчсон байна. Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд хичээлийн хуваарь, хүүхдийн тоо зэрэг тодорхойгүй байгаа тул сургалт жигдэрсний дараа буюу 2-3 долоо хоногийн дараагаас үйлчилж эхлэх юм байна.

Previous Post

Хууль бусаар олборлосон 230 грамм алтыг хураан авлаа

Next Post

Эргэн төлөгдөх зээлийн хэмжээ 7,4 их наяд болжээ

Next Post
Эргэн төлөгдөх зээлийн хэмжээ 7,4 их наяд болжээ

Эргэн төлөгдөх зээлийн хэмжээ 7,4 их наяд болжээ

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.