• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ-д гар ариутгагч уусны улмаас дөрвөн хүн амиа алджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-07
Ангилал: Боловсрол, Бусад мэдээ, Зөвлөгөө, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
АНУ-д гар ариутгагч уусны улмаас дөрвөн хүн амиа алджээ

Гар ариутгагч уусны улмаас хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, зарим нь бүр амиа алдсан хэргүүд гарсан талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Тодруулбал, гар ариутгагч уусан дөрвөн хүн нас барсан бөгөөд  зарим хүмүүсийн нүдний хараанд нь өөрчлөлт орох, таталт өгөх шинж тэмдэг илэрсэн байна. Коронавирусийн цар тахлын үеэр гар ариутгагчийг хаанаас ч олж авах боломжтой ч ууж залгиж болохгүй, хүний эрүүл мэндэд нэн аюултай гэдгийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс анхаарууллаа.

44 настай нэг эрэгтэй эмнэлэгт хүргэгдэхээс хэд хоногийн өмнө гар ариутгагч уусан тухайгаа хэлсэн байна.  Тэрбээр метанолын гүн хордлогод орж, эмнэлэгт зургаан хоног хэвтэн эмчлүүлсэн ч бүрэн хараагүй болжээ.

Тавдугаар сараас зургаадугаар сарын хооронд тус улсын Аризона болон Нью Мексико мужид насанд хүрсэн 15 хүн алкохолийн хольцтой гар ариутгагч уусны улмаас метанолын хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн тухай тус байгууллагаас мэдээлжээ. Нью Мексико мужид л гэхэд гар ариутгагч уусны улмаас гурван хүн нас барж, нэг хүн хараагүй болсон байна. Судлаачид гар ариутгагч уусан 21-65 насны 15 хүнийг эмнэлэгт хүргэгдсэн тухай тайландаа дурджээ. Тэдний зургаа нь таталт өгч, гурав нь харааны бэрхшээлтэй болжээ.

Бага насны хүүхэд мэдэхгүйгээсээ эсвэл санаандгүй байдлаар гар ариутгагч ууж болох ч насанд хүрсэн хүн яагаад уугаад байдгийн учрыг мэдэхгүй байна гэжээ. Алкохолийн найрлагатай учраас магадгүй согтууруулах ундааг орлох бүтээгдэхүүн болно гэж  бодсон юм болов уу гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

АНУ-ын Хүнс, эмийн албанаас гар ариутгагчинд агуулагдаж байдаг метанол хэмээх бодисын талаар олонтаа анхааруулсан бөгөөд этанолоос метанол нь илүү хортой  ажээ.

Эх сурвалж: CNN

Previous Post

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноолоо

Next Post

Дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана

Next Post
Дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана

Дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.