• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төгсөлтийн шалгалтыг цахимаар авна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-04-10
Ангилал: Боловсрол, Нийгэм
Төгсөлтийн шалгалтыг цахимаар авна

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр /2020.04.09/ цахимаар хуралдсан билээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэсэн юм. Тэрбээр “Гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилаантай утас хаягаа буруу өгснөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлүүд гарч байгааг дуулгаад тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж олон нийтэд зарлах, иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллах шаардлагатай” байгааг онцолсон юм.

Мөн  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн  болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт мөн үүрэг болгосон байна.

ЦАХИМ СУРГАЛТЫН ҮЕД ШАЛГАЛТЫГ ТЕСТ БОЛОН ВИДЕО ЯРИЛЦЛАГА ХЭЛБЭРЭЭР АВНА

Их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг хэрхэн ямар журмаар авах талаар  Монголын их, дээд сургуулиудын консорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т. Хэрүүгагаас  тодруулахад “Улсын Онцгой комиссоос их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргахад их, дээд сургуулиуд цахимаар шалгалтаа авах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Төгсөлтийн ажил, диплом бичих удирдамж, заавар, зөвлөмжийг шинэчлэн боловсруулж цаг тухайд нь оюутанд хүргэж тасралтгүй эргэх холбоотой ажиллаж байна. Төгсөлтийн ажил, диплом бичиж байгаа оюутан удирдагч багшаас хангалттай зөвлөгөө авах боломжгүй бол  төгсөлтийн нэгдсэн шалгалтыг цахим хэлбэрээр өгөх эрхийг  нээлттэй болгосон. Зайлшгүй лабораторийн туршилт, судалгааны үр дүнг оруулж дуусгах төгсөлтийн ажлуудад ялангуяа ахисан түвшний сургалтад  энэхүү нөхцөл байдлын үед баримтлах зохицуулалтуудыг зөрчихгүйгээр туршилт явуулах боломжийг бүрдүүлж байна. Цахим сургалтын үед шалгалтыг тест болон видео ярилцлага хэлбэрээр авна. Ердийн үеийн шалгалтаас арай хялбаршуулсан гэсэн үг” гэв.

Previous Post

Тэр бол иргэний дайныг зогсоосон баатар

Next Post

Энэтхэгт агаар цэвэршиж, Гималайн нуруу алсаас үзэгддэг боллоо

Next Post
Энэтхэгт агаар цэвэршиж, Гималайн нуруу алсаас үзэгддэг боллоо

Энэтхэгт агаар цэвэршиж, Гималайн нуруу алсаас үзэгддэг боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.