• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-04-03
Ангилал: Тод мэдээ
Т.Ганболд бусдын 650 мянган долларын хувьцааг дээрэмджээ

УИХ-ын сонгууль ойртохын хэрээр улстөрч, горилогчдын хэвлэлээр гарах нь “олширч”,  өгөөмөр буянтан, шударга эх орончийн дүрд тоглогчид сошиалаар олширчээ. Ёстой л “суурь хүнийг нь мэдсээр байхад сүү шиг пост оруулах юм даа” гэдэг шиг эзэнтэй онигоонууд энд тэндгүй л шейрлэгдэж байна.  Тэдгээр онигоонуудын нэг эзэн бол алтны магнат, “АлтанДорнодын Монгол”-ын эзэн Тордайн Ганболд.  Сүүлийн үед шударга эх оронч, шүгэл үлээгчийн дүрд их тоглох болсон. Хамгийн сүүлд өвчтэй ээжийгээ асарч байсан охидод хоёр өрөө байр авч өгснөө “зарлаж”, сошиал, телевизээр нэг сурталчилгаа хийв. Өгье гэвэл ганцаасаа гэгчээр үнэхээр охидод туслахыг хүссэн бол чимээгүйхэн шиг буян үйлдэж болох байв.  Харин тэр энэ “өгөөмөр” сэтгэлийнхээ ард нуугдаж буй УИХ-ын сонгуульд өрсөлдөх санаархлаа дарж чадсангүй.

Түүний тухай бусдыг залилсан, шахаа хийсэн гэх таагүй яриа хөвөрдөг. Тиймээс түүнтэй холбоотой бас нэг баримт хүргэе. АТГ болон ЦЕГ-т өнгөрсөн гурвдугаар сард иргэн Н.Цогтгэрэл хандаж, “АлтанДорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг шалгуулах гомдол гаргажээ. Уг гомдолд “ Алтандорнод Монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Британийн Виржиний арлуудын нутаг дэвсгэрт бүртгэлтэй “Голдстрим Монголиа Инк” компанийн нийт хувьцааны таван хувь болох 650’000 ам.долларын үнэтэй 2500 ширхэг хувьцааны хууль ёсны өмчлөгч болох миний хувьцааг иргэн Т.Ганболд, М.Идэр, Б.Батзориг нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар хууль бусаар Т.Ганболдын эзэмшилд шилжүүлэн авсан.  Улмаар “Алтандорнод Монгол” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд, хувьцааг бусад иргэн аж ахуйн нэгжид дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийн их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийж худалдан шилжүүлсэн.  Худалдсан хөрөнгийн орлогоо гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжүүд, оффшор руу шилжүүлэн их хэмжээний мөнгө угаасан” гэж буруутгаж байгаагаа дурджээ.  Мөн төрийн өмчит Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрнгө, мөнгийг өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шамшигдуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь давхар шалгуулах хүсэлт гаргажээ.

Монгол Улсын иргэн Н.Цогтгэрэл 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр иргэн Т.Ганболдтой хувьцаа худалдах, худалдан авах хэлцэлийг хийж, “АлтанДорнод Монгол” компанийн  100 хувийн хувьцаа эзэмшигч “Голдстрим Монголиа Инк” компанийн хувьцааны 20’001-ээс 22’500 хүртэлхи дугаартай 2500 ширхэг хувьцааг худалдан авахдаа 555000 ам.долларыг бэлнээр, 95000 ам.долларыг эд хөрөнгөөр, нийтдээ 650000 ам.долларыг төлжээ.  Гэтэл хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр иргэн Т.Ганболд, М.Идэр, Б.Батзориг нар  үгсэн хуйвалдаж, 2017 зургадугаар сарын 2-ны өдөр Хувьцаа шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэж,  “Алтандорнод Монгол” ХХК-ийн нарийн бичиг туслахын өрөөнд хадгалагдаж байсан Н.Цогтгэрэлийн гарын үсгийн дардсыг хулгайлан, хувьцааг хууль бусаар шилжүүлэн авах гэмт хэрэг үйлджээ. Ингээд 2017 оны долдугаар сарын 20-ны өдөр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн нотломж сертификатыг  Т.Ганболд өөрийн нэр дээр авсан байна.

Улмаар Т.Ганболд нь “Алтандорнод Монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болмогцоо тус компанийн хувьцааг өөрийн ах Т.Ариунболдын хамаарал бүхий  гурван компанид хуваан шилжүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байна.

Мөн түүнчлэн хариуцагч нь компанийн хувьцаа эзэмшигчийг дан ганц өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байдлаа урвуулан ашиглаж “Алтандорнод Монгол” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд /MV-000005, MV-000181, MV-000200, MV-000323, MV-000447, MV-000782, MV-001134, MV-003803, MV-004411, MV-004822, MV-004839, MV-005092, MV-005778, MV-005961, MV-010431, MV-017146 /-ийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дээр бусад иргэн, аж ахуйн нэгжүүд болон өөрийн ах Т.Ариунболдын хамаарал бүхий компаниудад хууль бусаар шилжүүлжээ.  Энэ нь, онц их хэмжээний эрх шилжүүлсэний орлого болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийсэн, компанийн эд хөрөнгийг үрэн таран хийж шамшигдуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн  гэж иргэн Н.Цогтгэрэл гомдолдоо бичжээ. Өөрөөр хэлбэл,  “Алтандорнод Монгол” ХХК-ийн болон лицензийг нь шилжүүлэн авсан “Бат бродерс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүх хэлцэл наймаануудыг шалган тодруулж, хууль ёсны дагуу худалдагч тал нь зохих татвараа төлсөн эсэх, худалдан авагч тал лицензийн төлбөрт бодитойгоор хэдэн төгрөг төлсөнийг шалган тодруулахыг АТГ-аас хүссэн байна.  Мөн Алтандорнод Монгол” ХХК-ийн болон түүний лицензийг шилжүүлэн авсан “Бат бродерс” ХХК, “Баянгол эко заамар” ХХК-иудын ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн батлагдсан алтны нөөцийн дутуу буюу улсад тушаагаагүй алтны дутагдлыг тодруулж өгөхийг ч хүсчээ. Мөн Т.Ганболд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хууль бус худалдаанаас олсон орлого болон алтны хууль бус нуусан борлуулалтын орлого, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ийн эд хөрөнгийг хууль бусаар шамшигдуулан хувьдаа авсан орлогоороо Хан-Уул дүүргийн Махатма Гандийн гудамж-39 дэх Корпорейт хотел энд Конвеншин центр болон Хан-Уул дүүргийн Зайсангийн аман дахь “Шамбалла” хотхоныг барьж байгуулсан. Иймд энэ хоёр обьектод оруулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэг бүрчлэн шалган тордуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шалгах хүсэлтийг АТГ болон ЦЕГ-аас шалгаж эхэлсэн байна. Ийнхүү сүүлийн үед шударга эх орончийн дүрд тоглох болсон Ж.Батзандан, Л.Болд, Т.Ганболд нарын энтертайментын ар дахь аж ахуйн асуудлууд ийм л замаар явагддаг бололтой.

Эх сурвалж: News.mn

Previous Post

Төрсний дараа гам алдсан юм биш биздээ тийм бол энэ аргыг хэрэгжүүлээрэй

Next Post

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

Next Post
Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

С.Цэнгүүн: Улаанбаатар хот яаж тогтой байх уу гэдэг дээрээ тулчихсан байхад хурдны зам барих гээд зүтгүүлээд байгаа нь буруу

2026-04-16
А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

2026-04-16
ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

2026-04-16
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан нөхөр нь эхнэрээ зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ

Монголд нас барсан БНСУ-ын иргэн осгосон байж болзошгүй гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

2026-04-16
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүдийн нэрс

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүдийн нэрс

2026-04-16
Монгол дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-16
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.