• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЕБС-иуд 2020.03.02-ноос хойш БЯМБА ГАРИГТ нөхөж хичээллэнэ.

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-01-29
Ангилал: Боловсрол, Нийгэм, Тод мэдээ
ЕБС-иуд 2020.03.02-ноос хойш БЯМБА ГАРИГТ нөхөж хичээллэнэ.

Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Хорио цээрийн үед ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн алдсан хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасах замаар нөхөх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргажээ. Мөн гурав, дөрөвдүгээр улирлын таван удаагийн бямба гарагт хичээллэхээр болсон байна.

Бямба гарагт хичээллэх үеэр багш нарт илүү цагийн хөлс олгоно. Үүнд цэцэрлэгүүд хамаарахгүй юм байна.

Түүнчлэн Улсын онцгой комиссоос хорио цээрийн үед цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасны дагуу телевизүүдээр явуулах суурь боловсролын хичээлийн хуваарийг баталжээ. Ойрын өдрүүдэд теле хичээлийг бичиж, сонгогдсон 13 телевизэд тараах ба бэлдсэн контентуудаа давтамжтайгаар, цагийг нь зөрүүлж заах зохицуулалт хийх аж. Түүнчлэн теле хичээлийг нөхөж үзэх боломжтойгоор зохицуулж, кабелийн болон орон нутгийн бусад телевизүүд дамжуулах бүрэн боломжийг олгох юм байна.

Телевизээр заах хичээлийг 2020 оны хоёрдугаар сарын 03-наас эхлүүлнэ.

  • Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
  • Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно)
  • Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно)
  • Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно).

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАМЖУУЛАХ ТЕЛЕВИЗҮҮД БА ХУВААРЬ

 


 

Previous Post

Сурагчдын гуравдугаар улирлын амралтыг ДОЛОО ХОНОГ болгон багасгана

Next Post

МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцлоо

Next Post
МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцлоо

МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.