• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцлоо

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-01-29
Ангилал: Тод мэдээ, Улс төр
МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцлоо

Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа гарсанд тооцох шийдвэр гаргажээ.

Түүнийг намаас гарсанд тооцох болсон үндэслэл нь олон нийтийн газар зүй зохисгүй авирласан буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны орой бусадтай маргасан, улмаар зодолдсон гэх асуудлыг үндэслэн шийдвэр гаргажээ.

Энэ сарын 21-ний өдөр “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зодооны бүтэн бичлэг” нэртэй 2 минут 20 секундын бичлэг өчигдөр цахим ертөнцөөр тарсан. Уг бичлэгт нэгэн уушийн газар, цахилгаан шатны хажууд болон гадаа авсан хэсгийг нэгтгэсэн байх бөгөөд дундаа 20 минутын алдагдалтай байсан юм. Бичлэгийн талаар Н.Номтойбаяр тайлбар хийсэн бөгөөд түүнтэй маргалдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүг залуу хүн, аавтай нь нэгэн үе хамтарч ажиллаж байсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргаагүй гэдгээ хэлж байв.

МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МАН-ын үндсэн дүрэмд намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцохоор заажээ. Үүнд:

6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах
6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.
6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.
6.3. Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно.
6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.
6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;
6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;
6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн.
6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачлагаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.
6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын НАШБ-аар уламжлуулан Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.
Previous Post

ЕБС-иуд 2020.03.02-ноос хойш БЯМБА ГАРИГТ нөхөж хичээллэнэ.

Next Post

ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, иргэд оношны баталгаажилтад эргэлзэх хэрэггүй

Next Post
ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, иргэд оношны баталгаажилтад эргэлзэх хэрэггүй

ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, иргэд оношны баталгаажилтад эргэлзэх хэрэггүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

2026-02-15
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

ДОРНЫН ЗУРХАЙ БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.02.15 / НЯМ ГАРАГ ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БИЧ ӨДӨР

2026-02-15
2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-15
Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

Цахим орчинд романс үүсгэж 3,5 тэрбум төгрөгийг залилсан байна

2026-02-14
Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

Монгол цэргүүд дэлхийд аваргаллаа

2026-02-14
Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

2026-02-14
Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

2026-02-14
Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа

2026-02-14
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.