• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сурагчдын гуравдугаар улирлын амралтыг ДОЛОО ХОНОГ болгон багасгана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-01-29
Ангилал: Боловсрол, Тод мэдээ
Сурагчдын гуравдугаар улирлын амралтыг ДОЛОО ХОНОГ болгон багасгана

Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Хорио цээрийн үед ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн алдсан хоногийг гуравдугаар улирлын амралтаас хасах замаар нөхөх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргажээ. Учир нь сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 1-нд дуусах хэвээр болохыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ. Тэрбээр “Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Зургаадугаар сарын 1-нд бага, дунд анги, зургаадугаар сарын 5-нд ахлах ангийн хичээлийн зуны амралт эхэлнэ” хэмээлээ.

ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээлийн амралт гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхний хооронд болох хуваарьтай юм. Мөн гурав, дөрөвдүгээр улирлын хичээлийн үеэр таван удаагийн бямба гарагт хичээллэхээр болсон байна.

Бямба гарагт хичээллэх үеэр багш нарт илүү цагийн хөлс олгоно. Үүнд цэцэрлэгүүд хамаарахгүй юм байна.

Түүнчлэн Улсын онцгой комиссоос хорио цээрийн үед цахим болон теле хичээл зохион байгуулах арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгасны дагуу телевизүүдээр явуулах суурь боловсролын хичээлийн хуваарийг баталжээ. Ойрын өдрүүдэд теле хичээлийг бичиж, сонгогдсон 18 телевизэд тараах ба бэлдсэн контентуудаа давтамжтайгаар, цагийг нь зөрүүлж заах зохицуулалт хийх аж. Түүнчлэн теле хичээлийг нөхөж үзэх боломжтойгоор зохицуулж, кабелийн болон орон нутгийн бусад телевизүүд дамжуулах бүрэн боломжийг олгох юм байна.
Телевизээр заах хичээлийг 2020 оны хоёрдугаар сарын 03-наас эхлүүлнэ.

  • Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
  • Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно)
  • Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно)
  • Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно).

 

ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАМЖУУЛАХ ТЕЛЕВИЗҮҮД БА ХУВААРЬ

 


 

Previous Post

Коби Брайантын болон бусад найман хүний цогцсыг оллоо

Next Post

ЕБС-иуд 2020.03.02-ноос хойш БЯМБА ГАРИГТ нөхөж хичээллэнэ.

Next Post
ЕБС-иуд 2020.03.02-ноос хойш БЯМБА ГАРИГТ нөхөж хичээллэнэ.

ЕБС-иуд 2020.03.02-ноос хойш БЯМБА ГАРИГТ нөхөж хичээллэнэ.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.