• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн явц 70 хувьтай байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-04-11
Ангилал: Засгийн газар, Нийгэм, Тод мэдээ
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн явц 70 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн шинэчлэлийн ажлын явцыг шалгалаа.

“Эс энд Эй трейд”, “Набсан” компанийн түншлэлийн гүйцэтгэж байгаа төслийн явц 68 хувьтай. Төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулна гэж компанийн удирдлагууд танилцуулав. Ажлын явц сайн байгааг Ерөнхий сайд хэлээд ажлаа улам ч эрчимжүүлэхийг санууллаа.

Тэрээр дараа нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн төслийн ажлын явцтай танилцлаа. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь гурван үе шаттай. Гэр хорооллын өрхүүдийг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбож, авто зам, гүүр, үерийн хамгаалалтын суваг, сургууль, цэцэрлэг, усан сан,  байгуулах зэрэг ажлын явц дээрх хоёр дэд төвд 70 хувьтай байна.

Тухайлбал Баянхошуу дэд төвд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон Хилчин хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбож долоон уурын зуухыг буулгажээ. Ингэснээр жилд 10 мянган тонн буюу 6830 портер машин нүүрс энэ жил хэрэглэхгүй болсон байна. Дэд бүтцэд тулгуурлан барилгажилтын төслүүд хэрэгжүүлснээр энэ тоо 2020 он гэхэд 60 мянган тоннд хүрэх юм.

Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн цэцэрлэг барьснаас гадна Бизнес инкубатор болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг энэ сарын сүүлээр ашиглалтад хүлээн авах гэж байна.

Ийм төвтэй болсноор иргэд төрөл бүрийн мэргэжлийн сургалтад хамрагдах, өрхийн болон бичил бизнес эрхлэх, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэнэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэхэд л энэ жил 5000 хүнийг нарийн мэргэжлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулж, ажлын байраар хангах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд бүтцэд холбогдсон хоёр айлаар орсны нэг нь Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн И.Ганзоригийнх байлаа. Эднийх ус, цахилгаан, дулааны төвлөрсөн шугамд холбогдсон. Цаашид ойр орчмын айлуудтай хамтран хашаандаа хүлэмж барьж, хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн. Хорооны бусад айл өрх ч газраа чөлөөлж өгөхийг дэмжиж байгаа тухай ярив.

“Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд дээрх хорооны 285 өрхийг шугам сүлжээнд холбохоос эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байна. 285 өрхийн 28 нь шинээр амины орон сууц барьж, 104 айл байшингаа дулаалжээ.

Ерөнхий сайд мөн Сэлбэ дэд төвийн бохирын цэвэрлэх байгууламж, “Сэлбэ дэд төвд усан сан, насос стацын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах төсөл”-ийн явцтай таниллаа. Усан сан, насос станцын барилгын ажил 83 хувьтай байна. Энэ оны сүүл гэхэд дээрх дэд төвд Бизнес инкубатор, сургалтын төв болон 240 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажлыг ирэх онд бүрэн дуусгана. Ингэснээр дэд төвүүдэд амьдарч байгаа 7000 өрхийн 28 мянга гаруй оршин суугч инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох юм.

Дэд төвүүдийн ажлын явц урагштай байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд улам эрчимжүүлэхийг гүйцэтгэгч компаниудад зөвлөлөө. Гэр хорооллын өрхүүдийг төвлөрсөн шугам, сүлжээнд холбож, сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн Засгийн газар, хотын захиргааны ажил биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа газартаа дэд бүтцэд холбогдож, ажиллаж, амьдрах орчноо сайжруулахын тулд газраа чөлөөлж өгөхөөс эхлээд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахыг уриалав.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хоёрдугаар шатанд Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвд энэ оноос бүтээн байгуулалтын ажил эхэлж 2021 оны 10 дугаар сард дуусна.

 Харин гуравдугаар шатанд төсөл хэрэгжүүлэх дэд төвүүдийн байршлыг тогтоож, ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Previous Post

“ХҮЧИТ ШОНХОР” захад тахианы мах зарахыг хоригложээ

Next Post

Эрүүдэн шүүсэн бичлэгийг Иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлнэ

Next Post
Эрүүдэн шүүсэн бичлэгийг Иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлнэ

Эрүүдэн шүүсэн бичлэгийг Иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.