• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Хятад компаниудыг ил цагаан дэмжиж, тендер нэрээр луйвар хийж байна!

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-12-05
Ангилал: Тод мэдээ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж ч амжаагүй, хэргийн холбогдогчид нь гадаад руу оргон зайлсан байх эгзэгтэй үед балгийг арилгаж, баялагийг сахих үүрэгтэй удирдлагууд нь хятадуудад найр тавьж, тендер нэрийн дор тэрбумаар нь “хусах” ажиллагаанд гаршиж сууна гэвэл итгэхүү!

Оросуудын “хаанчлал”-ыг зогсоож, монголчууд баялагтаа эзэн суулаа гэтэл хятадууд хамаг өрмийг хүртэж байгаа нь өнөөх тунхаглаад байгаа шударга ёс гэж үү. Төсвийн орлогоо нэмэгдүүлж, төрөө хүчирхэг болгоно гэх хөөрцөглөл зөвхөн хөөс байв уу.

Эрдэнэт үйлдвэрийн ихэнх тендер, бараа үйлчилгээ, худалдан авах ажиллагааг хятадын компаниуд хийдэг болжээ. Хэдийгээр тус компани өөрсдийгөө тендер болон худалдан авах ажиллагаагаа нээлттэй явуулдаг хэмээн сурталчилдаг ч ачир дээрээ бүх тендерүүд нь нууцаар зарлагддаг, зөвхөн мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүдийн компани болоод тэдгээрийн оролцоотой гадны компани өрсөлдсөн болоод өнгөрдөгийг баримттайгаар өгүүлье.

Өрсөлдсөн болоод гэж тодотгож байгаагийн цаана нь Монгол улсын газар нутаг дээр монгол компани шударгаар, хуулийнхаа хүрээнд тендерт өрсөлдөөд хэн нэгний тохироотой магадгүй тендерт ялуулж өгнө гэх “амлагаатай” хятад эзэнтэй компаниудад хүчин мөхөсдсөөр байгаа “гунигт түүх” хөвөрч байна.

Өнгөрсөн тавдугаарсард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалтын ажил зарлагджээ. Бараг 100 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлын тендерийн урилга нь анхнаасаа хятадын компаниудад зориулсан техникийн нөхцөлтэйгөөр зарлагдснаас дөрвөн хятад компани, нэг монгол компани өрсөлджээ. “Донхон Пайл Индастри”, “Чайна Энержи Инженеринг групп”, “China Geo Engineering corporation”, “Синохидро Корпорейшн лимитед”, “Сокол” гэсэн компаниуд үнийн санал, тендерийн баталгаа ирүүлснээс хамгийн бага үнэ ирүүлсэн гэх Jiang Guoyinзахиралтай “Синохидро Корпорейшн лимитед” ХХК тендерийн хууль зөрчин барин шалгарчээ.

Тодруулбал “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийн үнийн санал, тендерийн баталгаа, албан мэдэгдлүүд нь хавсаргаагүй, задгай иржээ. Өөрөөр хэлбэл хамгийн нууц байх ёстой мэдээллүүд нь задгай ирж. Хэрвээ тендер шалгаруулалтын явцад тус компанийг илт хууль бус үйлдэл гарсныг тогтоосон бол тендерээс татгалзах байж. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн тендерийн хороо дээрх хууль бус ажиллагааг үл огоорч “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-д “ялалтыг өгчээ”.

Уг хууль бус тендер шалгаруулалтын талаар “Чайна Энержи Инженеринг групп”, “Сокол” ХХК-ниуд Сангийн яаманд гомдол мэдүүлжээ.

Сангийн яам уг гомдлыг хянаж үзээд “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-ийн үнийн санал, тендерийн баталгаа, албан мэдэгдлүүд нь хавсаргаагүй, задгай ирсэн зөрчилтэй, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар шаардлага хангаагүй учир хүчингүй болгосон байна.

Ингээд хууль бус тендерийг хүчингүй болсон тул дахин зарлажээ. Гэтэл “Синохидро Корпорейшн лимитед” ХХК Монгол төр, хуулийг басамжилж буй мэт дахин оролцохдоо тендерийн баталгааг бас л дутуу ирүүлжээ. Бүр доромжилсон хэрэг нь Эрдэнэт үйлдвэр ийнхүү хоёр удаагийн тендерээс хасагдсан “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-нд урилга өгч шууд гэрээ байгуулсан байна.

Эрдэнэт үйлдвэрийн тендерийг захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар байгуулагдсан Тендерийн хороо шалгаруулдаг. Тендерийн хороог Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Т.Батмөнх удирддаг.

Тэгэхээр тус хороонд хятад компаний гар хөл эсвэл тендерт танай компанийг заавал ялуулна гэх үүрэг хүлээсэн, авлига авсан албан тушаалтнууд байна уу хэмээн хардах үндэслэл баримт нотолгоо байна!

Ер нь Эрдэнэт үйлдвэрийн ихэнх тендерт хятад эзэнтэй компаниуд шалгардаг болсон талаарх мэдээлэл мэр сэр гарсаар ирсэн. Энэ удаагийнх шиг улаан цагаандаа гарч, луйвардсан тендер өнгөрсөн хугацаанд хэд зарлагдаж, хэдэн компанийг луйвардаж, тэдгээр компанид ажиллах монгол ажилчдын ар гэрийнхийг хохироосныг тааварлашгүй. Нэг удаагийн улаан цагаан үйлдэл нэлээд хэдэн хуудуутай үйлдэл дагуулж байгаа нь лавтай биз.

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.

Previous Post

Таны амтдарч байгаа орчин цэвэр эрүүл байж чадаж байна уу

Next Post

Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар болов.

Next Post
Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар болов.

Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар болов.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.