• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аварга Н.Батсуурь Чингис хаан нисэх буудлын ажилтнуудыг ажлаас нь халуулна гэж дарамталжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-09-06
Ангилал: Нийгэм, Спорт, Тод мэдээ
Аварга Н.Батсуурь Чингис хаан нисэх буудлын ажилтнуудыг ажлаас нь халуулна гэж дарамталжээ

Монгол Улсын аварга Н.Батсуурь есдүгээр сарын 3-ны өдрийн 502 дугаар нислэгээр Монголд буусан байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаа дэмжээд, Япон улсаас ирсэн тухай бичсэн байсан.

Мөн аварга Н.Батсуурь эх орондоо буусныхаа дараа цахим хуудсандаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал /ОУНБ/-ын ажилчдын хариуцлагагүй байдлаас болж ачаагаа алдсан талаар нийтэлж, тус олон улсын нисэх буудлын үйлчилгээг шүүмжилсэн байдаг.

Энэ талаар “Чингис хаан” нисэх буудлын ажилтнуудаас тодрууллаа.

“Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээ хариуцсан дэд захирал Л.Отгонжаргал:

-Улсын аварга Н.Батсуурь ачааныхаа виркийг дутуу өгснөөс болоод манай байгууллагатай шууд бус хамааралтай алдаа гарсанд хүлцэл өчиж байна. Н.Батсуурь аварга бизнес лоунжид гурван хүнтэй хамт орж ирсэн. Түүнээс үйлчилгээний төлбөр хүсэхэд Монгол Улсын аварга хүн учраас мөнгө төлөхгүй үйлчлүүлнэ гэдэг байдлаар манай үйлчилгээний ажилтнуудтай ёс бус харьцсан байсан. Тухайн үед манай ажилчид аль болох эв зүйтэй, хүндэтгэлтэй хандсан хэдий ч дайрч давшилж, доромжилж, бүр энгэрийн зүүлтээс нь зулгааж, “Чи хэн юм, чамайг ажилгүй болгоно” гэж хэлсэн байсан. Тухайн үед үйлчлүүлж байсан зорчигчид ч мөн “Та Монгол Улсын аварга хүн байж ингэж болохгүй шүү дээ” гэснийг тоогоогүй. Бидэнд баримт байгаа.

“Чингис хаан” ОУНБ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч Ц.Баасантуяа:

–Манай үйлчилгээний ажилтнууд нисэх буудлын үйлчилгээний ажилтны заавар, баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ баримт бичиг дээр үйлчилгээний ажилтнууд зорчигчтой хэрхэн харьцах, яаж мэндлэх, ууртай болоод бухимдалтай зорчигчтой хэрхэн харьцах талаарх заалтууд бий. Манай ажилчид үүнд заасан дүрэм, журмыг мөрдөж ажилладаг. Тиймээс би ажилтнуудаа хариуцлагын болон ёс зүйн алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ нь баримтаар нотлогдоно. Нөгөө талаар эрхэм аварга маань манай ажилтнуудыг хэл амаар доромжилж, хувь хүний эрх чөлөөнд халдсан. Иймээс энэ хүмүүсийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, ажил гүйцэтгэж байх үедээ авсан дарамтыг эсэргүүцэж байна. Дахин манай ажилтнуудад дарамт ирсэн тохиолдолд бид Үйлдвэрчний эвлэлийн зүгээс шат дараатай арга хэмжээ авах болно.

“Чингис хаан” нисэх буудалд нэр хүндтэй, нийгэмд томоохон байр суурь эзэлдэг, олны танил эрхмүүд ихээр үйлчлүүлдэг. Ингэхдээ үйлчилгээний ажилчидтай дээрэнгүй харьцах, тэднийг загнах, ёс бус үгээр дуудах тохиолдол нэг биш удаа гардаг байна.

Нийгэмд байр суурь эзэлдэг эрхмүүд “Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээг шүүмжлэх нь элбэг. Тэр болгонд чимээгүй байж, ирсэн хэвлэлийг буцаадаг байсан бол  энэ удаа бодит байдлаас хэт зөрүүтэй мэдээлэл тарсан тул ажилчдынхаа эрх ашгийг хамгаална гэж нисэх буудлын ажилтнууд хэлж байлаа.

Болсон явдлын үнэнийг нотлох камерын бичлэг, гэрч нар ч байгаа гэнэ. Олны хүндэтгэлийг хүлээсэн эрхэм аварга “Би бол улсын аварга хүн” хэмээн аархан, үйлчилгээний ажилчидтай ёс бус харьцсан нь бидэнд мэдэгдсэн зөвхөн нэг жишээ.

Тэрбээр үйлчилгээний ажилчдыг “Ажилгүй болгоно” хэмээн дарамталсан тул тэд яриа өгөхөөс айн, татгалзсан юм. Нийгэмд өөрийн байр сууриа бий болгосон, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж явдаг эрхмүүд ийм авир гаргаж яваа нь харамсалтай.

Previous Post

Говь-Алтай аймагт энхнэрийнхээ амийг хөнөөгөөд машинтай нь галдан шатаажээ

Next Post

Авлигын хэрэгт холбогдсон АТҮТ, ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Next Post
Авлигын хэрэгт холбогдсон АТҮТ, ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Авлигын хэрэгт холбогдсон АТҮТ, ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.