• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Нэгдүгээр хүний хүн” гэж орилж явдаг “Их Модун”-ний Б.Цогтсэргэлэн “ХАЛХ ГОЛ” сум дундын төвийн барилгын ажилчныг зодож танхайрчээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-08-22
Ангилал: Хууль
“Нэгдүгээр хүний хүн” гэж орилж явдаг “Их Модун”-ний Б.Цогтсэргэлэн “ХАЛХ ГОЛ” сум дундын төвийн барилгын ажилчныг зодож танхайрчээ

“ХАЛХ ГОЛ” СУМ ДУНДЫН ТӨВ ТӨСӨЛ “ИХ МОДУН” ХХК-Н БУРУУГААС ГАЦААНД ОРСОН УУ?

Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын гацаанд ороод байгаа мэдээлэл бидэнд ирлээ. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар ОХУ-ын 24 сая ам.долларын санхүүжилтээр Дорнод аймгийн Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Дотуур байр, Спорт заал, Цэцэрлэг, Соёлын төв, Урлаг заал, Эмнэлэг гэсэн нийгмийн салбарын байгууллагуудыг цогцоор нь барьж байгуулан 2019 оны 9 сард ёслол төгөлдөр хүлээлгэн өгөх ёстой билээ.

Эх сурвалжын мэдээлснээр ажлын гүйцэтгэлээ хийсэн компанийн ажилчид цалин хөлсөө нэхэж очтол зодож танхайрч, элдвээр доромжилж хөөсөн гэнэ. Үйл явдлыг тойрон дэлгэрүүлбэл:

Энэхүү цогц бүтээн байгуулалтын ажлыг “Их модун” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын 500 гаруй ажилчдын бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байгаа бөгөөд “хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгнө” хэмээн анхандаа том ам гарч байсан аж.
Халх голын ялалтын ойгоор хойд хөрш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин Монгол улсад айлчлан ирж өргөн дэлгэр тэмдэглэлт явдал болох гээд байдаг. Гэтэл тус бүтээн байгуулалтын ажлыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шахуу “Их Модун” ХХК авсан бөгөөд санхүүжилт нь ОХУ-аас 100 хувь хийгдсэн ч ажил гацаж тэд том асуудалтай тулгараад байгаа аж. Учир нь тэр их бүтээн байгуулалтын ажлыг хичнээн том хүчин чадалтай, туршлагатай “лажгар” барилгын групп ч байсан хугацаа давчуу тул ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДТАЙ ГЭРЭЭ хийн ажлаа явуулах нь тодорхой байлаа.

Эхэндээ төр засгийн томоохон албан тушаалтнууд ажлын явцтай танилцаж байхад “Их модун” ХХК нүүр бардам байсан ч саяхнаас тус компани туслан гүйцэтгэгч компаниудынхаа ажлын хөлсийг өгөхөө болиод эхэлжээ. Мэдээжийн хэрэг гэрээт ажлаа давуулан хийсэн компани, ажилчид нь цалин хөлсөө цаг тухайд нь авах тухай удаа дараа “Их модун” ХХК-д хандсан ч захирал Б.Цогтсэргэлэн гэгч нь тэднийг хүлээн авч уулзах нь битгий хэл өөдөөс нь харуул хамгаалалтын нохойтой нөхдүүдээ тавьж шогтсон гэнэ. Зарим нэг нутгийн иргэд энэ явдлыг хараад ““Халх гол”-д бүтээн байгуулалт хийх биш дайн болоод байна уу даа” хэмээн шогширч суусан гэнэ.


Үнэндээ бол ОХУ-аас шууд 100 хувь санхүүжилт хийгдсэн боловч хэн нэгэн эрхтэн дархтан нь тэр их мөнгиийг буруу зүйлд зарцуулаад замыг нь алдуулсан уу эсвэл “Их модун” ХХК туслан гүйцэтгэгчдээ санаатай хохироохоор шийдсэн үү гэдэг дээр эргэлзэх, гайхах дээрээ тулаад байна. Улсын томоохон бүтээн байгуулалтыг хийж чадна гэж амласан л бол гүйцэтгэгч компани цаг тухайд нь ажлаа хүлээлгэн өгөхийн тулд цаг, минуттай уралдан хичээж ажиллах ёстой.
“Их модун” компанийн ажлын түүхийг судлаад үзэхэд Баянхонгор аймагт 2013 онд хийгдсэн “Шинэ сум” төслийг амжилттай гүйцэтгэсэн гэж байх юм. Бүр “Усан могой жилийн шилдэг барилга”-аар шалгаруулж төрийн байгууллагууд маань урамшуулж байж.
Гэвч багахан амжилтандаа эрдсэн үү ямартай ч “Халх гол” сум дундын бүтээн байгуулалт нь цаг хугацаандаа орохгүй дээрээ тулаад байна. Наанадаж улсын нүүр царай, цаанадаж хоёр улсын найрамдалт харилцаанд том ан цав үүсгэхээр ийм болчимгүй алдаа гаргаж байгаагаа “Их модун”-н захирал огт ухаарахгүй байгаа нь гайхмаар явдал болоод байна.
Тус компанийн захирал Цогтсэргэлэн “Би нэгдүгээр хүний хүн. Ямар ч том тендерийг ногоон гэрлээр надад өгдөг юм. Та нар надаас юу ч олж долойхгүй” хэмээн бурж явсан ч сураг дуулдах. Улсын том бүтээн байгуулалтыг хувийн өчүүхэн эрх ашгаас дээш тавьж, дураараа дургиж яваа энэ “том толгойт”-той даруйхан тооцоо бодож ажлыг гацаанаас гаргахгүй бол хүлээлцэх хугацаа хаяанд тулаад ирлээ.
Үнэн бодит байдлаар нь олон нийтэд хүргэх дөрөв дэхь засаглалынхаа үүргийг биелүүлэн мэдээллийн үндсэн дээр энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Ажлын явц таг зогссон уу?, “Их Модун” ХХК-иас ямар компани хэдэн төгрөгний ажил гүйцэтгэчихээд цалин хөлсөө авч чадахгүй байгаа талаар газар дээр нь очиж тов тодорхой болгох маш амархан болсон. Цаашид бид бодит байдалтай газар дээр нь очиж танилцан дэлгэрэнгүй сурвалжлага хүргэхээ үүгээр дамжуулан мэдэгдэж байна.

“Онцгой эрэн сурвалжлага” ТББ

Previous Post

Цэргийн музейд дайны үеийн бодит байдлыг харуулав

Next Post

ЭХЭМҮТ: Хүүгийн биеийн идээлсэн хэсгийг зүсэж авсан

Next Post
ЭХЭМҮТ: Хүүгийн биеийн идээлсэн хэсгийг зүсэж авсан

ЭХЭМҮТ: Хүүгийн биеийн идээлсэн хэсгийг зүсэж авсан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

2025-12-15
Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Ж.Энхбаяр “Монголын банкны удирдлагуудтай”уулзлаа

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Ж.Энхбаяр “Монголын банкны удирдлагуудтай”уулзлаа

2025-12-15
Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

2025-12-15
Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

2025-12-15
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна

Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна

2025-12-15
Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

2025-12-15
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

2025-12-15
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025-12-15
Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

2025-12-15
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.