• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цэргийн музейд дайны үеийн бодит байдлыг харуулав

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-08-22
Ангилал: Боловсрол, Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Фото мэдээ
Цэргийн музейд дайны үеийн бодит байдлыг харуулав

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музей “Бид мартахгүй” үзэсгэлэнг өнөөдөр /2019.08.22/  танилцууллаа.

Тус үзэсгэлэн нь бидний эрх жаргалант амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, та биднийг цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготой бөгөөд Халх голын байлдааны оршил, үндсэн, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, мэдээ  мэдээлэл танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгдсэн юм. Мөн Халх голын байлдааны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ы үйл явдлыг харуулсан орчинг бүрдүүлж үзүүлснээрээ онцлог байлаа.

Музейн нээлтэд Батлан Хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Батлан Хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Батбилэг, Монгол Улс, ЗХУ-ын баатар хошууч генерал Ж.Гүррагчаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга МУГЖ Эрдэнэбат болон Монгол Улсад суугаа ОХУ болон БНХАУ ын Элчин сайдууд, цэргийн атташе нар оролцлоо.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж: “Батлан Хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музей “Бид мартахгүй” үзэсгэлэнг бие дааж,  зохион байгуулж  өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ жилийн хувьд  манай Батлан хамгаалах Зэвсэгт хүчний хэмжээнд  томоохон түүхэн үйл явдал Халх голын байлдааны түүхт 80 жилийн  ой тохиож байгаа. Энэ ойд  зориулж Монгол улсын засгийн   газар  онцгой анхаарч Монгол улсын Шадар  сайдаар ахлуулсан үндэсний хороо  ажиллаж байна. Энэ хүрээнд  түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Монгол улсын Батлан хамгаалахын яам гол үүрэгтэй  оролцож, түүхт ойг ёслол төгөлдөр  сайхан тэмдэглэхийн  төлөө Оросын Холбооны Улс гадаад яамтайгаа хамтарч маш сайн зохион байгуулж байна. “Бид мартахгүй” түүхэн үйл явдлаар Батлан хамгаалахын яамнаас хариуцан зохион байгуулж байгаа томоохон ажлууд зохион байгуулж байгаа билээ. Маргааш бид Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан Халх голын байлдааны  талаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  зохион байгуулах ба энэ хуралд  ОХУ, БНХАУ, Япон улсаас төлөөлөгчид оролцоно. “Бид мартахгүй” музейн үзвэрийг улам баяжуулах, түүхэн гамшиг байлдаан дахин давтагдахгүй байх, Халх голын түүхэн ялалт маань Монгол Улсад ямар их үнээр  тусгаар тогтнол аюулгүй байдлаа хадгалж үлдсэн юм бэ гэдгийг  ард иргэд, хүүхэд залуучууддаа  сурталчлан  алдаршуулахыг  зорьсон”

Халх голын дайнд оролцож явсан Дорнод аймгийн харъяат өндөр настан Ц.Чимэдцэрэн “1939 оны Халхын голын дайнд Цэргийн эмнэлэгт ажиллаж байсан. “Цэргийн музейг үзээд одоогоос наян жилийн өмнөх үеийг харах шиг боллоо” гэв.

Монгол Цэргийн музейн дарга, хурандаа Д.Ганзориг  “Монгол цэргийн музейн хамт олны өмнөөс Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай үзэсгэлэн дотор талбайд байлдааны үеийн бодит байдлыг харуулсан тайз засал, эд өлгийн зүйл гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. халх голын байлдааны бодит байдлыг харуулсан нь энэ жилийн онцлог байлаа. Цаасан дээр юм уу дэлгэцээр харах, бодит байдлыг харах хоёрт асар том ялгаатай байдаг юм байна. Залуу хойч үе маань дайчин баатруудынхаа түүхэн гавъяаг мартах учиргүй учир тэдний ой тоонд ортол, нүдэнд харагдахаар бодож бүтээсэн нь энэ. Энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 16 хүртэл нээлттэй. Байгууллага, сургууль, хамт олноороо өргөнөөр ирж сонирхохыг урьж байна” гэлээ.

“Дайн дэгдээсэн ямар ч улс эх орноо хамгаалж буй дайчин эрст ялагддаг юм гэдгийг Халхын голын дайны ялалт ямагт сануулж байх учиртай учраас бид энэхүү түүхэн гавьяаг мартах ёсгүй. Орос, Монгол зүрхэнд энэ ялалтын уухай одоо ч нүргэлсээр байгаа түүхэн дурсамжаар бид ямагт холбоотой ахан дүүс байсаар байх болно”  Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд профессор Божедомов Борис Александрович хэллээ.

Previous Post

Барилгын туслах ажилтан 17 настай хүү лифтны хонгил руу унаж амиа алджээ

Next Post

“Нэгдүгээр хүний хүн” гэж орилж явдаг “Их Модун”-ний Б.Цогтсэргэлэн “ХАЛХ ГОЛ” сум дундын төвийн барилгын ажилчныг зодож танхайрчээ

Next Post
“Нэгдүгээр хүний хүн” гэж орилж явдаг “Их Модун”-ний Б.Цогтсэргэлэн “ХАЛХ ГОЛ” сум дундын төвийн барилгын ажилчныг зодож танхайрчээ

“Нэгдүгээр хүний хүн” гэж орилж явдаг “Их Модун”-ний Б.Цогтсэргэлэн “ХАЛХ ГОЛ” сум дундын төвийн барилгын ажилчныг зодож танхайрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

2026-10-21
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-10-21
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Баруун аймгуудын нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2026-10-21
Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

2026-10-20
Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-10-20
Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орхон аймгийн Жаргалант суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2026-10-20
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ

2026-10-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.