• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

H.Анхбаярыг элчин сайдаар томилохгүй бол Ц.Нямдорж Засгаас гарна гэжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-17
Ангилал: Улс төр
H.Анхбаярыг элчин сайдаар томилохгүй бол Ц.Нямдорж Засгаас гарна гэжээ

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хүүгээ Австрид элчингээр томилохгүй бол засгаас гарна, сайдын суудлаа өгнө гэж “туньжээ”. “Эрдэнэт” үйлдвэрт хэдэн тэрбумын шахаа хийсэн гэх дуулианд хүүгийнх нь нэр холбогдоход Н.Нямдорж сайд үрийнхээ өмнөөс утсаар ярих төдий зүй байлгүй яадаг юм гэсэн агуулгатай үг унагаж суусан. Тухайд үед нээрээ л тийм дээ, харин ч ил хэлчихлээ гэж зөвтгөж харсан хүн цөөнгүй байсан санагддаг.

Гэтэл энэ удаа эрхэм сайд хүүгээ өндөр хөгжилтэй оронд элчи6нгээр томилохын тулд төрийн сайдынхаа суудлаар шантааж хийжээ. Өмнөх байр суурийг нь ойлгож хүлээж авсан хүмүүсийн хувьд энэ мэдээнд яавч таатай хандахгүй. Хүүгээ өндөр албанд томилохын тулд Засгийн газар тогтвортой байх эсэх асуудлаар наадаж, шахаж суух эрх Ц.Нямдорж байтугайд нь байх ёсгүй. Энэ жишээ бол Ц.Нямдоржийг жинхэнэ төрийн хар гэдэгг хангалттай эргэлзэхээр кейс. Н.Анхбаярыг элчингээр яригдаж эхлэх үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Тэр хүн манай яамны Тамгын газрын дарга. Одоо Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа хүн. Сан-Францискод ч консул байсан. Элчингээр явах цаг нь бол болсон хүн. Гэхдээ одоогоор ямар ч хүний тухай асуудал яригдаагүй” гэж байв.
Гадаад харилцааны сайдын хэлдэг үнэн л дээ. Н.Анхбаяр Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Гадаад харилцааны салбарт ажилласан туршлагатай. Ядаж л дажгүй өндөр амьжиргаа ахуйтай, эцэг нь хууль ном ярьдаг учраас хар тамхины тээвэрлэгч болохгүй.

Чадалтай бол хэний ч хүүхэд ямар ч алба хашиж болох ардчилсан нийгэмд амьдардаг монголчуудын хувьд Н.Анхбаярыг Австрид элчингээр томилогдоход тэгтлээ нүдээ орой дээрээ гаргаад байх юм алга. Ганц л гайхашрал байна. Хүүгээ элчингээр томилуулахын тулд төрийн сайдын суудлаар шантаажилж, Засгийн газраа барьцаа болгоно гэдэг ой тойнд багтамгүй улайрал.

Ц.Нямдорж сайдын “алдартай” мэдэгдлүүд ганц хоёроор тогтохгүй л дээ. Түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй гэж улайх ч үгүй хэлж чаддаг цор ганц “лидер” улстөрч. Энэ мэт ард түмнийг басамжилсан, илт худлаа, доромж мэдэгдлүүд Ц.Нямдоржийн амнаас олонтоо унасан. Гэхдээ энэ удаагийнх нь улайрал арай л хэтэрчихлээ. Хүүг нь элчин болгохгүй бол засаг унах нь л дээ, сайдын шантаажаар бол. УИХ энэ долоо хоногт Ц.Нямдоржийн хүүг элчингээр томилогдох эсэхийг шийднэ. Засгаа унагахгүйн тулд сайдын хүүг Австри руу явуулж л таарах байх даа, одоо.

Эх сурвалж: Sonin.mn

Previous Post

Япон улсын “зандан эрчүүд”-ийн хямрал дэлхийн анхаарлыг татаж байна

Next Post

Найздаа туслах гээд салбараа нураах уу?

Next Post

Найздаа туслах гээд салбараа нураах уу?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.