• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шалгалтаар хэрчсэн гурилын үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-14
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Хууль
Шалгалтаар хэрчсэн гурилын үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ

Мэргэжлийн хяналтын газраас энэ онд  ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 88 аж ахуйн нэгж, 5 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 632 зөрчил илэрснээс 382 буюу 60.4 хувийг арилгуулж хугацаатай албан шаардлага, даалгавар хүргүүлж, зөрчилд торгууль шийтгэврийн арга хэмжээ авсан байна.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ
1. Үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, дотоод бүтэц, өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, их засвар хийгээгүй, агуулахын стандарт шаардлагыг хангаагүй

2. СХД-ийн 2 дугаар хороо, Орбитын 60-13 тоотод суух иргэн А нь ахуйн зориулалттай байранд хэрчсэн гурилын үйлдвэрлэл явуулсан, хашаандаа гүний худагтай, худгийн ус нь лабораторийн шинжилгээний дүнгээр нянгийн тоо их гарсан нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын шаардлагыг хангаагүй.

3. БЗД-т байрлах Сэрж Интернэшнл ХХК-ийн Милая цех, Русская зима ХХК, Чингэлтэй дүүргийн Ариун Сүлжээ ХХК, Эл эс кэй ХХК, Сонгинохайрхан дүүргийн Шилүүстэйн гол ХХК-ууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажилчиддаа бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл дутуу, магадлагаа, баталгаажилт дутуу, Баянгол дүүргийн Мөнх Ундармал ХХК нь холбогдох тушаал шийдвэрт заагаагүй “Бичил-Лаб” нян судлалын лабораторид ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна.

4. СХД дүүрэгт байрлах Энэр хүнс ХХК, иргэн Б.Шинэдулам, Хатан шигтгээ ХХК, Чингэлтэй дүүргийн Агниста веган фүүд ХХК, БНД-ийн Гүн галуут цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний 14.1 хувьд нь нянгийн бохирдолттой E.Coli, колиформ, Enterobakter илэрсэн нь цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй байжээ.

5. СХД-ийн Энэр хүнс ХХК, иргэн А-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, хэв багаж хэрэгсэл нь хүнсний зориулалтын бус, цэвэрлэгддэггүй бохир зэвэрсэн байна.

6. СХД-ийн Хатан шигтгээ ХХК, иргэн Ш, А нар, Багануур дүүргийн Дэлгэр нуга ХХК нь буцаалт татан авалт, устгалын талаар заавар журамгүй, бүртгэлгүй хөтлөж хэвшээгүй байна.

7. БЗД-ийн Поппи бэйкэри ХХК, БГД-ийн Нарантист ХХК, Анвад ХХК, Мөнх ундармал ХХК, СХД-ийн Иргэн Б. Шинэдулам, Хаан чипс ХХК, Энэр хүнс ХХК, ЧД-ийн Эл Эс Кэй ХХК-ийн Nan бэйкэри гурилан бүтээгдэхүүний цех, Ариунсүлжээ ХХК-ийн Зөв амттай хэрчсэн гурилын цехүүд, ГУМ ХХК, Сангийн далай групп ХХК-ийн согтууруулах ундааны үйлдвэрүүд нь байгууллагын дотоодын хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн технологийн горим, дотоод хяналтын журмын мөрдөлтөнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй, дотоод хяналтын журамтай боловч илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаггүй зөрчлүүд илэрчээ.

Previous Post

ДУУЛИАН ТАРЬСАН 10 ОРЧИМ ХЭРЭГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖСЭН

Next Post

Хэрэглээний халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

Next Post
Хэрэглээний халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

Хэрэглээний халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.