• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Пүрэвтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-11
Ангилал: Хууль
Ц.Пүрэвтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 4, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 1, “Монголросцветмет” ХХК-д холбогдох 1, нийт 6 нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан.

Уг нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авч шилжүүлэхтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай шаардсан байна.

Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудыг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар өөрчлөн зохион байгуулж, тус төрийн өмчит үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож байгааг зарласны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК энэхүү гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан аж.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00962 дугаар захирамжаар иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Оросын талаас худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн” ХХК Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбогдуулан захиргааны болон иргэний хэргийн шүүхэд 2017 оноос хойш нэхэмжлэл гарган, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нийт 24 удаагийн шүүх хуралдаанд оролцсон байдаг гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.

Previous Post

Н.Энхболд:“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх”

Next Post

АЖЛЫН ЦАГААС 300 МИНУТ ХОЦОРЧ, САНУУЛГА АВААГҮЙ БОЛ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ БАТАЛЖЭЭ

Next Post
АЖЛЫН ЦАГААС 300 МИНУТ ХОЦОРЧ, САНУУЛГА АВААГҮЙ БОЛ АЖЛААС  ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ БАТАЛЖЭЭ

АЖЛЫН ЦАГААС 300 МИНУТ ХОЦОРЧ, САНУУЛГА АВААГҮЙ БОЛ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ БАТАЛЖЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

2026-10-07
Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

Нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрчээ

2026-10-07
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2026-10-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан

2026-10-07
Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

Ц.Идэрбат: Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна

2026-10-06
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

2026-10-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.