Хур тунадас: 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 28-нд ихэнх нутгаар, 29 болон 10 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
28-30-нд нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд баруун өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2….+3 градус, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.












Сэтгэгдэл бичих