• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гавж, Доктор Д.Лувсанжамцад МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-09-26
Ангилал: Нийгэм
Гавж, Доктор Д.Лувсанжамцад МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод ажиллах үеэр Монголын буддын шашин, соёл, боловсролын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гавж, доктор Д.Лувсанжамцад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээж, цол, тэмдгийг нь гардууллаа.
Д.Лувсанжамц Монголын буддын шашин, соёл, боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа шашны байгууллагын хөгжил, сүм хийдийн зохион байгуулалт, лам хуврагуудын боловсрол, ёс зүйг дээшлүүлэх, үндэсний шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлжээ.
Тэрээр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Удирдах зөвлөлд ажиллахдаа 3 хот, 21 аймаг, 200 гаруй сумын 190 гаруй сүм хийдэд судалгаа хийж, Тэргүүн лам нарын зөвлөлийг шинэчлэн байгуулах, холбогдох дүрэм, баримт бичгийг боловсронгуй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Мөн шашны байгууллагын үйл ажиллагаанд нэгдсэн шаардлага, хэм хэмжээ тогтоох зорилгоор “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” стандартыг боловсруулжээ.
Түүнчлэн түүхэн дурсгалт сүм хийд, шашин, соёлын өвийг хамгаалах, уламжлалт хийдийн үйл ажиллагааг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулах зорилгоор нарны эрчим хүч ашигласан эко загвар хийдийг алслагдсан орон нутагт бий болгон хөгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм.
Гавж Д.Лувсанжамц Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба хутагтын чанзоваар ажиллаж, Хутагтыг Монголд залах, Монголын буддын шашны тэргүүнд өргөмжлөх түүхэн үйл хэрэгт оролцсон юм. Энэ хүрээнд Очирваань, Манзушири бурхдыг бүтээн залах, IX Богдын лагшин эрдэнийг шүтээнчлэн оршоох, намтар, түүхийн бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлэх зэрэг шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах ажлыг зохион байгуулсан.
Мөн буддын шашны уламжлалт мэдлэг, гүн ухаан, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг орчин үеийн хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор “Bodicast” подкаст, “Samsara” төслийг санаачлан үүсгэн байгуулж, буддын гүн ухаан, ёс суртахуун, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн асуудлаар 300 гаруй контент бэлтгэн олон нийтэд хүргэжээ.
Тэрээр АНУ-д Монголын Буддын соёлын төвийг үүсгэн байгуулж, хилийн чанад дахь монголчуудын шашин, соёл, үндэсний өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх, хүүхэд залуу үед өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ олон улсын нэр хүндтэй буддын шашны багш, эрдэмтдийн номын айлдвар, сургалт, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, Монголын буддын шашин, соёлыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
Previous Post

Өнөөдөр 07.00-18.00 цагийн хооронд дараах замын хөдөлгөөнийг түр хаана

Next Post

Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Next Post
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.