• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО АМЕРИКТАЙ ХАРЬЦУУЛАШГҮЙ САЙН

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-06
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО АМЕРИКТАЙ ХАРЬЦУУЛАШГҮЙ САЙН

Америк сайхан орон. Гэхдээ эрүүл мэндийн тогтолцооны хувьд Монгол хамаагүй илүү. Энд өвдвөл маш их төлбөрийг эрүүл мэнддээ төлнө. Энэ нь нийгмийн дундаж, жирийн давхаргад том ачаа болдог.

Саяхан танил Америк найз маань мөрөө эвгүй болгоод түргэн тусламжийн өрөөнд очоод үйлчилгээ авчээ. Тэгээд мөрний үений зураг, шинжилгээ гэх мэт үзлэг хийлгээд л гарахад $50,000 төлбөрт унасан байна. Уг нь сайн даатгалтай, боломжийн ажилтай хүн. Тэгсэн ч гэсэн энэ бол Америк хүндээ ч их өндөр өртөг. Шууд май гээд төлж дийлэхгүй учир, зээл авахаас өөр аргагүйд л хүрч байх шиг байна. Өмнөөс нь бүр санаа зовсон. Хаусны лизинг, их сургуулийн төлбөрийн зээлийн ачаан дээрээ ийм том өрөнд орчихлоо гээд л халаглаад, хэлэх үгээ олохгүй, өвдсөндөө өөрийгөө буруутгаад сууж байна.

Би энд даатгал төлөөд Монголд жил бүр хийлгэдэг үзлэгүүдээ хийлгэх гэхэд төрөл бүрийн үзлэг болгонд дунджаар 1 сар орчим хүлээхээр цаг өгдөг. Тэгээд нэг дор олон үзлэгт хамруулж өгнө гэж байхгүй. Аль болох олон удаа ирүүлэх системтэй. Учир нь очих тоолонд үзлэгийн мөнгө гэж авна. Маш их сунжирсан. За, тэр нь дүүрч, үзлэгээ л хийлгэе гэхэд тэнгэрт хадсан. Ходоодны өнгөт дуранг Монголд $100-р хийлгэдэг бол энд бүтэн ходоодыг харахад $10,000 орчим болно. Эсвэл хэсэгчилж харна, тэр нь $3000 болно. Даалгалтай бол 50%-ийг төлнө.

Монголд жилд 2 удаа хийлгэдэг эмэгтэйчүүдийн тольтой үзлэг, өнгөт дуран манайд бол 100 мянган төгрөг болдог бол энд $1500. Тэр үзлэгийг хийлгэх гэж эмчийн тодорхойлолт бичиг авна, сар гаран хүлээнэ.

Энэ өндөр өртөг Америкчууд өндөр цалин авдаг учраас түүндээ дүйцсэн өртөг биш, угаасаа л эндэхийн хүмүүсдээ ч хэтийдсэн өртөг. Дундаж давхаргын Америк гэр бүлийн жилийн орлого $60,000. Өөрөөр хэлбэл нэг сарын орлого $5000. Эндээсээ татвар төлнө, муж болгон өөр, багадаа 20% буюу $1000, залуу хүмүүс ихэвчлэн түрээсийн байранд амьдарна (хаустай бол моргаж төлнө), дунджаар $1000, машины лизинг, их сургуульд төрийн зээлээр сурсан бол сар бүрийн төлбөр төлнө, багадаа $500, тэгээд хэдэн ам бүлтэйгээсээ шалтгаалаад амьдрах зардал $1500, цаана нь аар саар зүйлд зарцуулах $1000 үлдэнэ. Энэ бол үнэхээр өөдрөг хүний тооцоолол. Хувцас хунар, сүмд явдаг бол сүмийн хандив, гадуур заримдаа хооллоно гээд л үлдсэн хэдээс чинь явж өгнө. Монголд хүмүүс амьдралдаа сарын орлогоо хүргэх гэж яаж тооцоо хийж, зүтгэдэг, энд мөн л адил. Харин ч энд ядарлаа гээд гүйгээд очиход аав ээж, ах дүү нар нь тэр бүр хүлээж авахгүй. Тэгэхээр нөгөө ходоодоо дурандуулахад төлөх $10,000 бол эндэхийн гайгүй амьдралтай нэг өрхийн бүтэн 2 сарын орлого (нэг хүний цалин биш, өрхийн орлого). Та хадгаламжгүй бол тэгээд л зээл авна гэсэн үг.

Монголд хийлгэдэг жил тутмын нарийн үзлэг бол энд хийгдэхгүй. Эндэхийн жил тутмын үзлэг нь маш ерөнхий, цус, шээсний шилжилгээнээс тэр бүр хэтрэхгүй.

Монголд бол түргэн дуудахад төлбөр төлөхгүй учир хүссэн үедээ л үйлчилгээ авна. Энд бол түргэн дуудвал тэгээд бөөн төлбөрт унана. Хамт жүдод явдаг байсан найз охин маань эрхий хуруугаа хугалаад, хуруу нь арагшаа эргэчихсэн санжигнаад түргэн дуудалгүй түргэний өрөө рүү өөрөө явж очиход аав нь заавал түргэнд очих хэрэг байна уу гээд загнаж байсан. Түргэний өрөөнд 2, 3 цаг хүлээнэ. Хүлээлгийн өрөөнд хүлээсээр байгаад нас барах тохиолдлууд бас гардаг.

Монголд маань хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж яг энд байдагтай ижил брэнд бас орчин үеийнх. Тэгээд өртөг нь хамаагүй бага. Энд бол тэр ижил тоног төхөөрөмжийг ажиллуулсан хөлс 40, 50 дахин өндөр өртөгтай байна.

Харамсалтай нь ихэнх Америкчууд энэ эрүүл мэндийн тогтолцоогоо дэлхийн хаана ч ийм л байдаг гэсэн буруу ойлголттой. Харин Монголд ийм байдаг гэж хэлбэл бүр гайхаад, танай улсад түргэн дуудахад төлбөр авдаггүй юм уу, танайд ходоодны өнгөт дуран $100 байдаг юм уу гээд нүд нь орой дээр гарна. Монголд ажиллаж байсан хэд хэдэн найз маань Монголд буцаж ирж иж бүрэн шинжилгээ хийлгээд, шинжилгээний дүн болон зургаа аваад явж байсныг би мэднэ. Гэтэл манайхан бол гадагшаа үзүүлбэл дээр л гэдэг. Монгол эмч нарын чадварын тал дээр би муу гэж огт хэлэхгүй. Ялангуяа одоо улам л сайжирч байгаа. Дээрээс нь ардын уламжлалт анагаах ухаан, бариа засал, тан эмчилгээний хувилбар бас Монголд сайн хөгжсөн байдаг нь том давуу тал.

Эцэст нь дүгнэхэд эрүүл мэндийн системийн хүртээмж, түргэн шуурхай байдлын хувьд Монгол хамаагүй сайн гэдгийг энд ам бардам хэлмээр байна даа.

ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЦГААЯ!

Ц.Солонго

2019.06.05
Калифорниа муж

Previous Post

Архивын 19 төрлийн лавлагааг гэрээсээ онлайнаар захиалах боломжтой

Next Post

Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ

Next Post
Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

2026-03-11
Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.