• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.САРАНГЭРЭЛ:ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ ШИНЭ ТӨГСӨГЧ БИШ ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЭМЧ НАРЫГ АЖИЛЛУУЛНА

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-05
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Эрүүл мэнд
Д.САРАНГЭРЭЛ:ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ  ШИНЭ ТӨГСӨГЧ  БИШ ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЭМЧ НАРЫГ АЖИЛЛУУЛНА

Өрхийн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

–Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дөнгөж их сургуулиа төгссөн төгсөгчид очдог. Үүнээс үүдэлтэй буруу онош тавьдаг гэх мэт хэл ам  их гардаг?

-Энэ маш чухал асуудал. Иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэл дундуур байдаг нэг шалтгаан нь энэ юм.

Дөнгөж шинээр сургууль төгссөн мэргэжилтнүүдийг  Өрхийн эрүүл мэндийн төвд эмчээр илгээдэг байсан. Үүнийг бид зогсоосон. Монгол хүний өөрийнх нь ч гэсэн сэтгэл зүйн онцлог бий. Олон жил ажилласан туршлагатай эмчид үзүүлж байж итгэл үнэмшил төрдөг. Аль ч талаасаа туршлагатай эмч өрхийн эрүүл мэндийн төвд байх нь зөв.

Тиймээс шинэхэн төгссөн залуу эмч нар хоёр жил Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаад цаашид сурахаар явдаг дамжин өнгөрөх  бааз байсныг өөрчилж, аль болох туршлагатай эмч нарыг ажиллуулах журмыг хийсэн.

Сургууль төгссөн шинэхэн оюутнууд Өрхийн эрүүл мэндийн төвд ажилладаг гэсэн ойлголт байхгүй болсон гэж ойлгох хэрэгтэй.CLICK TO TWEET

Гэхдээ өрхийн эмнэлэгт туршлагатай эмч нарыг татахын тулд цалин мөнгийг нь нэмэх, ажил хөдөлмөрийг нь үнэлэх шаардлагатай. Тиймээс нэг хүнд оногдох  тарифийг нэмэгдүүлэх ёстой юм. Учир нь энэ тарифаар өрхийн эрүүл мэндийн төв санхүүждэг. Энэ тарифийг цаашид нэмэгдүүлж 25 мянган төгрөг болгох  шаардлагатай.  Үнэхээр энэ тариф батлагдвал өрхийн  эрүүл мэндийн төвүүд маань үйл ажиллагаа нь бэхжих боломж бүрдэх юм.

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхижуулснаар хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд яамнаас ямар бодлого барьж байна вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөмж өгч байгаа.

Яг таны асуусанчлан хоёр, гуравдахь шатлалын эмнэлгийн байгуулагуудын ачаалал бууруулах гол үндэс суурь нь Өрхийн эрүүл мэндийн төв юм.CLICK TO TWEET

Өвдсөнийх нь дараа биш дөнгөж өвдөнгүүт  нь шуурхай арга хэмжээ авснаар тухайн иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбартай холбоотой төсвийг хэмнэх  гэх мэт үүд хаалга нээгдэж байгаа. Ер нь хоёр,гуравдахь шатлалын эмнэлэгт очно гэдэг нь тухайн хүний эрүүл мэндийн байдал хүндэрсний илрэл. Тиймээс ДЭМБ-ын өгч байгаа зөвлөмж их оновчтой.

Хоёр, гурав дахь шатны эмнэлэгт очих тусам эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал хязгааргүй, ероолгүй сав шиг байна шүү гэж байгаа.CLICK TO TWEET

Тийм ч учраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч байна. 2016 онд Өрхийн эмнэлгүүд нэг хүнд 14600 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан.  Харин өнөөдрийн байдлаар 20000 төгрөг болж нэмэгдсэн байна.  Үүнийг 2020 онд 25 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлэхээр бэлтгэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэг хүнд оногдох тарифаар хязгаарлаж болохгүй. Тоног төхөөрөмж, барилга, их засвар гээд олон зүйлээр нь дэмжих  шаардлагатай. Мөн Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мобайл технологийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь өндөр ач холбогдолтой юм.

Зүрхний бичлэг, эхо гэх мэт найман төрлийн шинжилгээг малчны хотонд, алслагдсан дүүргийн Дорж гуайн гэрт нь очоод эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн.CLICK TO TWEET

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 82 нэгжид энэ үйлчилгээ нэвтэрсэн. Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг дэмжсэнээр энэ мэт үр дүнгээ өгч байгаа олон жишээ байна.

Тухайлбал, Монгол хүний дундаж наслалт 2016 онд 69 байсан бол үндэсний хэмжээнд 71 болсон байна.CLICK TO TWEET

2016 онд УИХ-аас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичгийг баталсан. Үүнд, 2030 он гэхэд Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэж дэлхийн нийтийн өмнө амласан. Эхний зорилт нь 2022 онд 71-д хүргэх байсан. Энэ  нь анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ бэхжиж байгаагийн нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн гавьяа гэж үзэж байна.

-Өрхийн эмнэлгүүд шинжилгээ авдаг болсон. Тоног төхөөрөмж нь сайжирсан уу. Иргэд хувийн лабораториор үйлчлүүлдэг үе өнгөрсөн гэж ойлгож болох уу?

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд маань анх удаа Эрүүл мэндийн даатгалын сангаасаа санхүүжих боломж бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Энэ нь юу  вэ гэхээр сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээ, гэрээр нь очиж үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, өдрөөр, оношилгоо шинжилгээнийхээ багцийг нэмэгдүүлэх гэх мэт юм. Энэ  тохиолдолд иргэдээс мөнгө гарахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас эдгээр үйл ажиллагааны санхүүжилтийг хийнэ. Тухайлбал, 2018 онд 5.2 тэрбум төгрөгийг энэ үйл ажиллагаанд зарцуулсан.

Previous Post

Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн этгээдүүдэд ял оноолоо

Next Post

Монголын дипломат паспорттой хоёр иргэн Герман руу 70 кг героин нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

Next Post
Монголын дипломат паспорттой хоёр иргэн Герман руу 70 кг героин нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

Монголын дипломат паспорттой хоёр иргэн Герман руу 70 кг героин нэвтрүүлэх гэж байгаад баригджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж,  шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

2026-03-13
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

2026-03-13
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2026-03-13
“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

2026-03-13
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

2026-03-13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.