• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Чинзориг: Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-нд олгогдоно, нөхөн олгохгүй

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-31
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
С.Чинзориг: Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-нд олгогдоно, нөхөн олгохгүй

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны зургаадугаар сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох болсон талаар салбарын сайд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХНХ-ийн сайд С.Чинзориг: 

“Монгол Улсын Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн.

Энэ дагуу ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар зургаадугаар сард багтааж хүүхдийн мөнгийг олгох зохион байгуулалтын ажлыг хийж байна.

2018 оны 5 дугаар сард УИХ-ын шийдвэр гарч нийт хүүхдийн 80 хувьд буюу  912,000 хүүхдэд мөнгө олгох 40 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолд цаашдаа хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд олгох арга хэмжээ авах заалт байдаг.

Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар 2019 оны зургаадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохоор боллоо.

УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталж өгсөн.

Энэ төсвийн хуулийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 912,000 хүүхдэд сар тутам хүүхдийн мөнгийг олгож ирсэн.

Өнгөрсөн жил авсан судалгаагаар 912,000 хүүхэд дээр нэмэгдээд 70,000 гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлт өгсөн байна. Тийм учраас зургаадугаар сараас эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгоход саад бэрхшээлгүй, боломж нь бүрдсэн байгаа.

Иргэдэд хандаж хоёр зүйл хэлье.

Нэгдүгээрт, 2018 оны 7, 8 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, Хөдөлмөр халамжийнхаа хэлтэст бүртгүүлж материалаа өгсөн бол дахиж хүсэлт гаргахгүй.

Харин иргэд өөрсдөө Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очоод өгсөн хүсэлтээ өрхийн мэдээллийн санд орсон эсэхийг баталгаажуулах нь зүйтэй.

Хоёрдугаарт, хэрэв  2018 оны 7, 8 дугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлэн оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтанд хандан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Материалыг авсны дараа амьжиргааны түвшинг нь 670 гэсэн оноогоороо татаж үзээд, хүүхдийг мөнгөн тэтгэмжид хамруулах батлгаажуулалтыг гаргаж, олгох арга хэмжээг авна.

2019 оны зургаадугаар сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжид нэмэлт 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Үүнийг 2019 оны ХНХ-ын сайдын багцаас олгоно. Ямар нэгэн хууль зөрчигдөх, төсөв санхүүгийн дутагдал гарахгүй.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-нд олгогдоно. Төсвийнхөө хүрээнд олгож байгаа учраас нөхөж олгохгүй” хэмээн ярилаа.

Previous Post

Импортын “хор” залгилсаар байх уу?

Next Post

Хүүхдийн баяраар 130 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Next Post
Хүүхдийн баяраар 130 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Хүүхдийн баяраар 130 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж,  шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

2026-03-13
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

2026-03-13
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2026-03-13
“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

2026-03-13
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.