• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлыг эхлүүллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-27
Ангилал: Тод мэдээ
Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32-р тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” баталсан. Тус бодлогын хүрээнд Монгол улсад шинээр баригдах төмөр замыг гурван үе шаттайгаар нийт 6600 гаруй км барихаар тусгасан байдаг.Төслийн I үе шатанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасны дагуу тус төмөр замын шав тавих, шан татах нээлтийн арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт /2019.05.24/ Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будрын хөндий” хэмээх газар зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, УИХ-ын гишүүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон сум, орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэд болон төмөр замын бүтээн байгуулалтад оролцох ажилтан, албан хаагчид оролцлоо. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар “Монголын төмөр зам” ХХК, Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг, “Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замын дээд бүтцийн ажлыг тус тус гүйцэтгэж байна.

Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлж, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөд чухал нөлөө үзүүлнэ.Үүнээс гадна орон нутгийн хувьд Зүүнбаян багийн хүн амын тоо 2-3 дахин өсч, 7-10 мянган хүн амтай томоохон суурьшлын төв бий болох, төмөр замын бүтээн байгуулалтыг дагасан хүнд үйлдвэрүүд бий болж, түр болон байнгын ажлын байр бий болж иргэдийн амжиргааны түвшин дээшлэх чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн үйл ажиллагааны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол улсын Засгийн газрын гишүүдийн хамтаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажилтай танилцаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсч, талархал илэрхийллээ.

Previous Post

Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

Next Post

Хэнтийд хулгана устгах буудай цацаж эхэллээ

Next Post
Хэнтийд хулгана устгах буудай цацаж эхэллээ

Хэнтийд хулгана устгах буудай цацаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.