• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хэнтийн нөхөн сонгууль болох эсэх нь өнөөдрийн ҮХЦ-ийн хуралдаанаар тодорхой болно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-27
Ангилал: Улс төр
Хэнтийн нөхөн сонгууль болох эсэх нь өнөөдрийн ҮХЦ-ийн хуралдаанаар тодорхой болно

МАН ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХААР СОНИРХОЛТОЙ БАЙГАА ЮУ

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол болон Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Д.Гантулгыг Үндсэн хууль зөрчиж УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэвэлХэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшлох юм. Учир нь, Д.Гантулгыг Үндсэн хууль зөрчиж чөлөөлсөн гэж үзвэл эргүүлэн УИХ-ын гишүүнээр нь ажиллуулах эсэх асуудал хөндөгдөх юм. Тэгэхээр Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээр эргүүлэн томилох эсэх асуудал тодорхой болох хүртэл Хэнтийн нөхөн сонгууль болохгүй нь бараг үнэн болов.

МАН-д Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээр эргүүлэн ажиллуулахаас илүүтэй Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулах нь чухал.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригчид Хэнтийн нөхөн сонгуулийг цэц дээр маргаантай байлгаж байгаад хойшлуулж 2020 хүргэх төлөвлөгөө бий гэх. Хэрвээ 2020 он хүрчихвэл сонгуулийн жил нөхөн сонгууль явуулж болохгүй гэх хуулийн заалт үйлчилнэ.

Ямартай ч намууд уг сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байна. Тодруулбал, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр, Ардчилсан намаас Хэнтийн аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Одоо МАН нэр дэвшигчээ тодруулах үлдээд байна. МАН энэ сарын 28-ны өдөр буюу мягмар гаригт хуралдаж нэр дэвшигчээ тодруулна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал тус нам Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж буй нь тодорхой байна. Урьдчилсан мэдээллээр тус намынхан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр ярилцсан гэх. Хэдий иймэрхүү яриа өрнүүлж буй ч МАН тус сонгуулийг хойшлуулах өндөр сонирхолтой байгаа.

МАН тус сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулахаар зүтгэж буй гол учир шалтгаан нь “ЯЛАГДВАЛ ЯАНА” гэдэг айдаст бий.

Учир нь Хэнтийн нөхөн сонгууль нь намуудыннэрхүнд, чадамжийгхаруулахцаашлаад 2020 онысонгуулийнөнгийгтодорхойлно. Эрх баригчид тэр дундаа У.Хүрэлсүх энэ сонгуульд ялагдвал улс төрийн салхи өөрсдийнх нь эсрэг эргэсэн гэдгийг илтгэхээс гадна намын нь нэр хүнд унах, намын даргатай харицлага ярих асуудал хөндөгдөх юм.

Тэгэхээр эрх баригчид Хэнтийн нөхөн сонгуулиас халгаж буй нь аргагүй.

ЗУРГАА ДУГАА РСАРЫН 4-НД НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛНА

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нийт 14 нам оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ гол өрсөлдөөн дээрх гурван намын дунд болох нь мэдээж. Тус тойргийн сонгууль болж чадвал нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болох аж.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болох юм. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлэх юм. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх юм байна.

Эргэнсануулахад, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өмнө нь нэг удаа хойшлуулж байсан. Тус сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард явуулахаар тогтсон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаас үзсэн. Уг шийдвэрийг гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байдаг.

Энэ удаа тус сонгууль дахин хойшлох эсэх нь мөн л Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалах нь.

Previous Post

Т.Ганболд Уругвай Улсаас Монгол Улсад суух өргөмжит консулаар ажиллахаар болжээ

Next Post

Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

Next Post
Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.