• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүсэж өргөдөл гаргалаа

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-06-09
Ангилал: Нийгэм
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүсэж өргөдөл гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа
Өргөдөл
Гөлгөө овогтой Отгонтуяа миний бие 1986 оны 04-р сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 9 хүүхэдтэй айлын отгон охин болон мэндэлсэн. 2007 онд нөхөртэйгөө гэр бүл болж миний охин Ч.Шинэсаран энэ хорвоод мэндэлсэн билээ.Миний охин сурлага, урлаг, спортоороо гоц авьяастай найз нөхөддөө найзархаг, тусархуу ээж аав, эмээ өвөөгийн хайр халамжид өсөж торнисон сайн, сайхан охин болж өссөн.Гэвч гараасаа хөтлөх ганц охин үрийг минь Ц.Дагвадорж, Э.Номин-Эрдэнэ Э.Ган-Эрдэнэ гэх 3 балмад хэрцгий алуурчид амь насыг нь хүний ёсноос гадуур харгис хэрцгийгээр хөнөөж бидэнд нөхөж баршгүй зовлонг авчирлаа.Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд миний бие Мөрдөн байцаах газар, Прокурор, Авилгатай Тэмцэх газар, Монгол Улсын Их Хурлын дарга, МУ-ын Ерөнхий Сайдад хандаж Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээр охины минь амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт оролцсон Э.Номин-Эрдэнэ Э.Ган-Эрдэнэ гэх этгээдүүдийг анхнаас нь хохирогчийн статустайгаар тогтоон шалгасны улмаас хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна.
Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа гэмт хэрэг бүртгэгдсэн өдрөөсөө л хууль зөрчиж явагдсан нь хэргийн хавтаст хэрэгтэй танилцах явцад харагдаж байна.
16-хан настай охины минь амь насыг хохироосон эрүүгийн хэрэгт 2026 оны 01-сарын 23-нд анхан шатны шүүхээс Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарт хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, улмаар 2026 оны 05-р сарын 11-нд, Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд энэхүү хэрэгт шударга ёс бүрэн тогтоогдсон гэдэгт итгэхэд бэрх нөхцөл байдлууд байна.
Учир нь:
1. Хэргийн газрыг Цагдаа нар хамгаалалтад авалгүй, гэмт хэрэгт хамтран оролцогч Э.Ган-Эрдэнэгийн ээжийг оруулж, дуут бичлэг хийсэн, хэргийн газар анхны мэдүүлгийг авахдаа хэрэгт хамтран оролцогч Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарыг тусгаарлан тус тусад нь мэдүүлэг аваагүйн улмаас гэмт хэрэгтнүүд ял завшихад хүрээд байнаа. Гэмт хэрэгт хамтрагч Э.Номин-Эрдэнэ алуурчин Э.Давгадорж эмэгтэй З-гийн амь насыг хохироон гэрт нь нөгөө өрөөнд нуусан байсныг мэдэж байсан хэрнээ хохирогч З-гийн гэрт хэд хэдэн удаа очиж хамт хонож харьцаатай байсан, миний охины амь насыг бүрэлгэж байхад хүн алж үзэхийг мөрөөддөг байснаа ярин инээж суух, мөн охины минь цогцостой, ЁС БУС хандаж чемоданд хийж байхдаа би мундаг байна уу гэж инээж суугаа, мөн хэрэгтэн Э.Ган-Эрдэнэ охины минь хоолойг Ц.Дагвадорж цахилгааны утсаар боох үед утасны нөгөө үзүүрээс татаж тусалсан зэрэг нь нь хавтаст хэрэгт ил тод байсаар байтал энэ 2 этгээдийг хохирогчоор тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн, бодитой, тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна.
2.Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг хангалттай шалгаагүй гэж үзэж байна.
3. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг дуусаагүй, магадлал гараагүй байхад зөвлөлдөх тасалгааны нууцтай холбоотой мэдээлэл задарч нэр бүхий сайтууд, Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэх мэдээлэл тавьсан нь миний зүгээс үндэслэл бүхий эргэлзээ байсан учраас тухайн сайтуудыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан ч хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэн Прокурорын байгууллага руу шилжүүлжээ.Миний гар дээр Давж заалдах шатны шүүхийн хуралдааны протокол байгаа ба уг протоколд шүүхийн магадлал хэдэн цаг, хэдэн минутад албан ёсоор уншигдсан нь тодорхой тусгагдсан байгаа. Энэ нь Шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан байж болзошгүй үндэслэл бүхий нөхцөл байдлууд гэж би үзэж байгаа учраас Шүүхийн хараат бус байдал, зөвлөлдөх тасалгааны нууц нь шударга шүүхийн үндсэн баталгаа гэж баттай итгэдэг иргэн хүний хувьд АТГ-т гомдол гаргасан билээ.
4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хэвээр үлдээсэн талаар гаргасан дүгнэлт нь миний гаргасан гомдол, тайлбар, үндэслэл бүрт хангалттай хариулт өгч чадаагүй гэж үзэж байна.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний зүгээс энэхүү асуудлуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч дээрх нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн шалгаж, үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Иймд миний гаргаж буй гомдол, хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжилж, хуульд заасан хүрээнд анхаарч үзэхэд дэмжлэг үзүүлж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танаас хичээнгүйлэн хүсэж байна.
Previous Post

Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа

Next Post

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүллээ

Next Post
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүллээ

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ оны анхны гадаад айлчлалаа Хойд Солонгосоос эхлүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.