• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Батлут: Зэвсэгт хүчинд “ЦЭРГИЙН АЛБЫГ ЭРСДЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЬЕ” цогц реформыг албан ёсоор эхлүүллээ

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-06-02
Ангилал: Тод мэдээ
Д.Батлут: Зэвсэгт хүчинд “ЦЭРГИЙН АЛБЫГ ЭРСДЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЬЕ” цогц реформыг албан ёсоор эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл, үүргийн дагуу Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, салбарын хэмжээнд тулгарч буй эрсдэлийг урьдчилан илрүүлж, таслан зогсооход чиглэсэн “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформыг албан ёсоор эхлүүллээ.  Реформын хүрээнд дараах үндсэн 7 хөтөлбөр, арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэхээр тусгаад байна.

НЭГ. ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНД “ТЭГ ХҮЛЦЭЛ” (ZERO TOLERANCE) БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Цэргийн албаны сахилга бат, дүрмийн бус харилцааны зөрчилд хариуцлагыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлнэ. Анги, байгууллагад дүрмийн бус харилцаа үүссэн, эсвэл түүнийг нуун дарагдуулсан нь тогтоогдсон удирдах албан тушаалтнуудад шууд хариуцлага тооцон, цэргийн цолыг бууруулж, Зэвсэгт хүчний эгнээгээс бүрмөсөн чөлөөлөх хууль эрх зүйн хатуу зарчмыг хэрэгжүүлнэ.

ХОЁР. ХЯНАЛТЫН СИСТЕМД ХӨНДЛӨНГИЙН ДАВХАР СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ

Орон нутаг дахь ангиудын дотоод хяналтын камерын системийг тухайн ангийн удирдлагаас хараат бус болгов. Бүх ангиудын хяналтын камерыг Зэвсэгт хүчний Жанжин штабын (ЗХЖШ) Нэгдсэн төвөөс 24 цагийн турш онлайнаар давхар хянадаг нэгдсэн системд шилжүүлэхээр боллоо.

ГУРАВ. ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙНЭ

Инноваци, технологид суурилсан хяналтын шинэ аргыг нэвтрүүлж, хугацаат цэргийн алба хаагчид ангийн удирдлагаас хараат бусаар дээд шатны хяналтын байгууллагад гомдол, мэдээллийг шууд, нууцлалтайгаар хүргэх “Цэргийн бамбай” тусгай аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ДӨРӨВ. ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

Мөн хүний эрхийн шаардлагаар камер суурилуулах боломжгүй ариун цэврийн өрөө, усанд орох газруудад чанга яригч, яаралтай тусламж дуудах “Онцгой товчлуур”-ыг байршуулан, хугацаат цэргүүд аюулгүй байдлаа шууд хамгаалах боломжийг бүрдүүлнэ.

ТАВ. ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ, ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛЖ ИЛРҮҮЛНЭ

Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын удирдамж бүхий гэнэтийн, төлөвлөгөөт бус шалгалтуудыг тогтмолжуулж, цэргийн ангиудын бэлэн байдал, дотоод уур амьсгалыг газар дээр нь тасралтгүй хянана.

ЗУРГАА. ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: EQ БУЮУ СЭТГЭЛ ЗҮЙН НАРИЙН ШАЛГУУРААР ЦЭРГИЙН АЛБАНД АВДАГ БОЛНО

Удирдах бүрэлдэхүүн болон цэргийн алба хаагчдыг зөвхөн мэдлэг, ур чадвараар (IQ) бус сэтгэл хөдлөлөө удирдах чадвараар (EQ) үнэлдэг систем рүү шилжинэ. Салаа, суман, ангийн даргаар томилогдох офицер, ахлагч нар болон хугацаат цэргийн албанд татагдаж буй залуучуудын дунд “Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар” болон “Түрэмгий зан үйлийг тодорхойлох” нарийн тестийг заавал авдаг тогтолцоог бүрдүүлнэ. Сэтгэл зүйн шалгуурт тэнцээгүй, түрэмгий зан авиртай алба хаагчийг бие бүрэлдэхүүн удирдах албан тушаалд томилохыг бүрмөсөн хориглов.

ДОЛОО. НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ БУЮУ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫГ БИЙ БОЛГОНО

Зэвсэгт хүчний хаалттай байдлыг халж, нийгэмд итгэлцэл бий болгох зорилгоор Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагууд болон эцэг эхийн төлөөлөлтэй хамтран ажиллах “Хөндлөнгийн хяналт”-ын тогтолцоог нэвтрүүлэхээр боллоо.

“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” иж бүрэн реформ нь Зэвсэгт хүчинд шинэ технологи, арга барилыг нэвтрүүлэх замаар сахилга бат, хариуцлагын тогтолцоог дээшлүүлж, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэн итгэлцлийг сэргээхэд чиглэж буй юм.

Previous Post

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

Next Post

Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ

Next Post
Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ

2026-06-02
Д.Батлут: Зэвсэгт хүчинд “ЦЭРГИЙН АЛБЫГ ЭРСДЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЬЕ” цогц реформыг албан ёсоор эхлүүллээ

Д.Батлут: Зэвсэгт хүчинд “ЦЭРГИЙН АЛБЫГ ЭРСДЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЬЕ” цогц реформыг албан ёсоор эхлүүллээ

2026-06-02
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

2026-06-02
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын сорилго барилдааны хуваарь

2026-06-02
Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй гэрлэжээ

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй гэрлэжээ

2026-06-02
Дараагийн 10 хоногт халуун ус хязгаарлах байршлууд

Дараагийн 10 хоногт халуун ус хязгаарлах байршлууд

2026-06-02
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт цахилгаан хязгаарлах хуваарь

Зургаадугаар сард цахилгаан

2026-06-02
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-02
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-02
ФОТО: Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна

ФОТО: Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна

2026-06-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.