• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орвол 27,000 гаруй эх шинээр одон авна

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-05-15
Ангилал: Нийгэм
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт орвол 27,000 гаруй эх шинээр одон авна

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүн 2025 оны 6-р сарын 24-ний өдөр өргөн мэдүүлж байв.

Хуулийн өөрчлөлтөөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрсэн” гэснийг, 3.2 дахь хэсгээс “бага хүүхэд нь 1 нас хүрэхэд”, “байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас”, “1 ба түүнээс дээш настай” гэснийг хасахаар тусгасан.

Хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, энэхүү урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байх, төрөлтийг дэмжих, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Мөн хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэж танилцуулгад дурджээ.

Ингэснээр Алдарт эхийн одонг шинээр авах 27,100 ээж, 2-р зэргийн одон нь 1-р одон болох 10,154 ээж байгааг хуулийн төсөл санаачлагч Д.Үүрийнтуяа хэллээ. Хуулийн төсөл батлагдвал одонтой ээжүүдэд олгох тэтгэмжийн хэмжээ 7.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд 2027 оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөхөөр байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Хуулийн өмнөх өөрчлөлт буюу 2024 оны 5-р сард Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан хуулиар нэгээс дээш насандаа нас барсан, байгалийн гамшиг, осол зэрэг шалтгааны улмаас нас барсан хүүхдийг оруулан тооцдог болсон. Харин 1 нас хүрээгүй байхдаа эндсэн бол одон олгоход тооцохгүй үлдсэн. Бид Үндсэн хуульдаа хүнийг үндэс угсаа, нас хүйс, эрхэлсэн ажил албан тушаал зэргээр ялгаварлан гадуурхахгүй гэж заасан. Мөн хүний эрх зөрчигдөхтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцах ёстой.

Иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь төрийн өмнө байгаа учраас орхигдсон эрхийг нь сэргээн эдлүүлэхээр хууль санаачлагчийн хувьд энэ төслийг оруулж ирж байна” гэлээ.

Эх сурвалж: ikon.mn

Previous Post

Дорнын зурхай

Next Post

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Next Post
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүснэ

2026-10-29
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ахмад настны халамжийн тэтгэмж, тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийг 38.9 хувиар нэмлээ

2026-10-28
Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

2026-10-28
Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

2026-10-28
Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

2026-10-28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

2026-10-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.