Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүний ар гэр, ойр дотныхонд Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлж буй. Тэгвэл сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсгээс Төрт ёсны хүндэтгэлийн ёслолыг яг одоо Улсын Драмын Эрдмийн Театрт зохион байгуулж түүнийг сүүлчийн замд нь үдэж байна.












Сэтгэгдэл бичих