• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-05-12
Ангилал: Нийгэм
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар, “Тэрбум Мод Сан” хамтран Хаврын мод тарих өдөрлөгийг “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д 2026 оны 5-р сарын 9-ний өдөр зохион байгуулжээ.

Өдөрлөгт Монгол улсын Ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, “Тэрбум Мод Сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа, “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Б.Сайнжаргал болон арилжааны банкны захирлууд оролцож, үг хэлэв.

Мод тарих өдөрлөгт:

  • “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Цагаан Алт” ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид
  • “Тэрбум Мод Сан”-гийн хүрээд Монголбанк болон арилжааны банкууд, Монголын ногоон санхүүгийн корпораци, Банк санхүүгийн академи
  • ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл оролцлоо

Өдөрлөгийн хүрээнд “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 2700 мод шинээр тарьснаас “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 гаруй ААН-ын 500 орчим хүн оролцож 1800 мод тарилаа.

Мөн энэ өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих өдөрлөг зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд тус салбарын байгууллагууд нэгдэн нийт 8,124 ширхэг мод тарилаа. Арга хэмжээнд санхүүгийн зохицуулах хорооноос гадна “Монголын Ипотекийн корпораци ОССК” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын биржүүдийн нэгдсэн холбоо болон түүний гишүүн байгууллагууд бусад аж ахуйн нэгжтэй хамтран оролцжээ.

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улс орон даяар нийт 120 гаруй сая мод тарьжээ. Мод үржүүлэг болон суулгац бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

Previous Post

Манай улсад нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчдийн тоо 228 байна

Next Post

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Next Post
Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

2026-10-26
Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

2026-10-26
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-26
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.