Монгол улсад оршин суугаа гадаад иргэдийн 52,4% нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна

Сүүлийн үед Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон бусад байгууллагад Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн хяналттай холбоотой гомдол, санал удаа дараа ирж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн мэдээллийг танилцуулж байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл гадаадын иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой. 2026 оны 4-р сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34,241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94%, нэг улсын иргэдийн тоо 0.6%-ийг эзэлж байна.

Хувийн хэргээр оршин сууж буй

гадаадын иргэдийн зорилго:

       Хувийн хэргээр оршин сууж буй

       гадаадын иргэдийн харьяалах улс:

Хөдөлмөр эрхлэх

17944

         Бүгд Найрамдах Хятад Ард Улс

21377

Хөрөнгө оруулах

5377

         Оросын Холбооны Улс

2910

Суралцах

4591

         Бүгд Найрамдах Энэтхэг Улс

1753

Цагаач

1635

         Бүгд Найрамдах Солонгос Улс

1557

Бусад (албан, шашин, гэр бүл, хувийн)

4694

         Америкийн Нэгдсэн Улс

1110

         Бусад

5534

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52,4% нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17,944 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 39.3% нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4% хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1% хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэх (С) ангиллын оршин суух зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлд үндэслэн, тухайн зөвшөөрлийн хугацаагаар олгож байна.

Мөн гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг. Уг төлбөр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлдэг бөгөөд 2024 онд 124.9 тэрбум, 2025 онд 189.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ