• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТЕГ: Үхсэн болон өвчтэй малын 20 тонн мах буулгаж байсныг зогсоожээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-20
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Эдийн засаг
ТЕГ: Үхсэн болон өвчтэй малын 20 тонн мах буулгаж байсныг зогсоожээ

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл юм.

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “Стратегийн хүнс” гэж “Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 “Хүний аюулгүй байдал”, 3.4.2 Хүнсний аюулгүй байдал хэсгүүдийг мөрдөж ажиллах үүргийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд /ТЕГ тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага/, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ гэж заасан байдаг.

Монгол Улсаас мах экспортлох зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай зарим ААН-үүд нь гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, үхсэн малын махыг өнгө, үнэр оруулах химийн бодис ашиглан сэргээх, зумлах, таргалуулан худалдан борлуулах, үхсэн малын махыг махан таташ болгон хиамны үйлдвэрүүдэд ханган нийлүүлж байж болзошгүй нь экспортод сөргөөр нөлөөлөхөөс гадна хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх бодит аюул тулгарч байна.

Сүүлийн үед стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох малын махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус агуулахад хадгалах зэрэг зөрчлүүд их гарч, их хэмжээний ашиг олох зорилгоор гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд болон төрийн зарим албан хаагчид оролцсон зохион байгуулалттай бүлгүүд эцэж үхсэн болон өвчнөөр үхсэн малын махыг хүнсэнд нийлүүлэх, химийн бодис ашиглан өнгө зүсийг сайжруулан борлуулж байгаа ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл авагдаж байна. Тус байгууллагын зүгээс хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл авч МХЕГ болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоох чиглэлээр дараах ажлуудыг хийгээд байна.

Тухайлбал, “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгаас  авто тээврийн хэрэгслээр хүнсний стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй 20 тонн малын махыг ханган нийлүүлж болзошгүй мэдээллийг ТЕГ авч МХЕГ-тай хамтран шалгаж гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт буулгах гэж байсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон. Лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Онцгой байдал, Мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ-ын чиглэлийн улсын байцаагч нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийхэд 120 тонн хонь, адууны махыг нөөцөлсөн байсан. Дээрх хонины махыг 2018 оны намар, өвөл бэлтгэсэн гэх боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр шинэ мах болох нь тогтоогдсон. Дээрх үйлдвэрт хонь зумлах технологиор гадаадын дөрвөн иргэн боловсруулалт хийж байсан бөгөөд нөөцийн махыг ямар арга, технологиор зумласан нь тодорхойгүй байна.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номин Холдинг” ХХК-ийн агуулахын 5, 6 дугаар гүн хөлдөөх зооринд 20 тн орчим үхрийн махыг гарал үүслийн бичиггүй, бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсан зэрэг зөрчлийг илрүүлж, мэргэжлийн байгууллага хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийв.

Түүнчлэн улсын хилээр нэвтрүүлж буй мах, махан бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллан, эдгээр хууль бус ажиллагаанд оролцож буй сүлжээг илрүүлж, таслан зогсоон, зарим этгээдүүдэд холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэд энэ чиглэлээр мэдээлэл ирүүлэхдээ ТЕГ-ын  /51/263017 дугаараар хандана уу.

Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах алба

Previous Post

Google компани Хуавэй компаниас Андроидын лицензээ цуцлахаар болжээ

Next Post

Үндэсний язгуур эрх ашиг хөндсөн Ерөнхийлөгчийн хоригууд

Next Post
Үндэсний язгуур эрх ашиг хөндсөн Ерөнхийлөгчийн хоригууд

Үндэсний язгуур эрх ашиг хөндсөн Ерөнхийлөгчийн хоригууд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

2026-02-13
Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

2026-02-13
Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

2026-02-13
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

2026-02-13
Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

2026-02-13
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

2026-02-13
Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

2026-02-13
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

2026-02-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.