• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Туулын хурдны зам баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-04-20
Ангилал: Нийгэм
Туулын хурдны зам баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хурлаар “Туулын хурдны зам” төслийн тулгамдсан асуудал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, төслийн явцыг хэлэлцэж, сонслоо. Төслийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
“Туулын хурдны зам” болон “Тойрог хурдны зам” төсөл нь Улаанбаатар хотын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгасан, үе шаттайгаар хэрэгжих мега төслүүд юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын холбогдох тогтоолууд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тус тус багтсан төсөл юм.
Төслийн хүрээнд 2014-2015 онд 4 эгнээ бүхий 34.64 км авто зам, 1.36 км гүүрийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, нийт 36 км урттай хурдны замын суурь судалгааг хийж гүйцэтгэсэн.
“Туулын хурдны зам” баригдсанаар нийслэлийн голлох авто замуудын ачаалал мэдэгдэхүйц буурах тооцоо гарсан байна. Үүнд Баянбүрдийн тойрог, Баруун 4 зам, Нарны гүүр, Олимпийн гудамж, Их Монголын гудамж, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүр, Энхтайваны өргөн чөлөө зэрэг хөдөлгөөний ачаалал өндөртэй хэсэгт авто замын ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой гэж үзжээ.
Мөн Улаанбаатар хотын 1 болон 2 дугаар тойрог замын төслүүд хэрэгжсэнээр хотын доторх замын сүлжээний ачаалал олон чиглэлд 7-33 хүртэлх хувиар буурч, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
Төслийн трасс тодорхой хэсгүүдийг буюу Наадамчдын гүүр орчим, Яармаг, Зайсан, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүс зэрэг байршилд Туул голын голдирлыг дайран өнгөрөхөөр байгааг танилцууллаа. Төслийн хүрээнд 621 ширхэг төмөр бетон суурь буюу ростверк баригдана. Эдгээр суурийн нийт талбай ойролцоогоор 1.9 га байх бол суурьшлын бүсэд хамрагдах талбай 26 га орчим байна.
“Туулын хурдны зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын сүлжээний багтаамж нэмэгдэж, түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих цаг хугацааг хэмнэх, хотын хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Previous Post

НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

Next Post

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Next Post
Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.