• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-14
Ангилал: Улс төр
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр буюу 2026 оны 4-р сарын 14-нд Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв.

Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан. Улмаар 2016 оны арван хоёрдугаар сард Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг тус тус хүчингүй болгож, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм.

Төрийн болон албаны нууцын тухай хууль урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас ялгагдах зарчмын шинжтэй харилцаа нь албаны нууц гэх ойлголтыг оруулж ирсэн, түүнчлэн Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталж байхаар өөрчлөлт орсон байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт  “…улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр…-ийн нууцыг хуулиар тогтоон хамгаална…” хэмээн заасан. Ардчилсан нийгэмд төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа олон нийтэд аль болох ил тод, нээлттэй, энэ талаарх мэдээлэл хүртээмжтэй байх ёстой.  Хэдий тийм ч нийтийн ашиг сонирхол буюу “улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах” зорилгоор тодорхой мэдээллийг  зөвхөн хуулиар тогтоох замаар иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хязгаарлаж болохоор Үндсэн хуульд заасан.

Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон нь хэлбэрийн хувьд Үндсэн хуульд нийцэхгүй байгаагаас гадна мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур, босго “намсаж”, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хяналт байхгүй болсон хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Үүний улмаас Засгийн газар нь мэдээллийг төрийн нууцад авахдаа Улсын Их Хурлын хяналтгүй, дур зоргоор шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэв. Үүнийг дагаад иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хязгаарлагдаж, Засгийн газар хууль бус үйлдлээ нууцлах эрх зүйн үндэс бий болсон хэмээн үзсэн байна.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн дагуу төрийн нууцад хамааруулж байсан мэдээлэл 60 орчим байсан бол Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад авсан мэдээллийн тоо давхцалгүй тоогоор 400 гаран болж даруй долоо дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна  “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага нь “төрийн байгууллагын нууц” гэсэн ойлголтыг дотооддоо бүрдүүлэх болсон аж. Тодруулбал, төрийн байгууллага бүр мэдээллээ нууцалдаг болсон нь нууцын талаарх ойлголтыг “хавтгайруулж”, иргэдийн мэдээлэл авах эрхийг боогдуулж, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад болох болжээ.

Иймд Төрийн нууцын тухай хуулийг төслийг санаачилж, Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар бус Улсын Их Хурал баталдаг байх; албаны нууц гэсэн ойлголтыг халах гэсэн зарчмын хоёр асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Previous Post

Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Next Post

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Next Post
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

2026-10-27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

2026-10-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

2026-10-27
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

2026-10-27
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

2026-10-27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-10-27
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу

2026-10-27
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

2026-10-27
Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.