• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-07
Ангилал: Тод мэдээ
Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар болон Монголын ноос, ноолуурын холбооны удирдлага, гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шинээр томилогдсон Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.
Уулзалтын хүрээнд танхим, мэргэжлийн холбоод болон дипломат төлөөлөгчийн газруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал, санаачлагын талаар харилцан мэдээлэл солилцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээлтийн үг хэлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг тэлэхэд дипломат төлөөлөгчийн газруудын үүрэг, оролцоо чухлыг онцлов. Тэрээр шинээр томилогдсон элчин сайд нарт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бодит боломж, нөөцийн талаар саналуудыг танилцууллаа.
Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулга хийж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд гаргах боломж, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны боломжит гарцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын өнөөгийн нөхцөл байдал, экспортын боломж, тулгамдаж буй асуудлыг Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан танилцуулж, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бодит санал, байр сууриа илэрхийллээ.
Уулзалтад Монгол Улсаас гадаадын 20 оронд суух шинээр томилогдсон Элчин сайд нар оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд цаашид дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан бизнесийн холбоо, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар санал нэгдэв.
Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.