• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад суралцсан албан хаагчийг ажилд нь буцаан томилох үүрэгтэй

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-06
Ангилал: Хууль
Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад суралцсан албан хаагчийг ажилд нь буцаан томилох үүрэгтэй

Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2026.03.17 001/ХТ2026/0030

Тоймын дугаар, огноо: №79 /ЗХТ 29/ 2026.04.03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү хураангуй тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Төрийн захиргааны албан хаагч А нь Монополын эсрэг газарт Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа, Монгол Улс болон Япон Улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу, тэтгэлэгтэй хөтөлбөрт тэнцэж, Кобэ их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалж ирсэн боловч захиргааны байгууллагаас урьд эрхэлж байсан албан тушаалд нь буцаан томилоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны хуулийн 46 дугаар зүйлийг хэрэглэж, “Төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул шууд өмнө эрхэлж байсан ажилд томилох боломжгүй, харин тухайн байгууллагад сул орон тоо гарахад төрийн албаны нөөцөөс нэр дэвших боломжтой” гэж дүгнэснийг хяналтын шатны шүүхээс буруу гэж үзэв.

Учир нь, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг албан хаагчдаас бүрдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын гэрээгээр төрийн албан хаагчдад тэтгэлэг олгож, түүнийг гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцуулж, туршлага, мэдлэг чадвар эзэмшүүлсэн тул буцаад уг ажилтныг мэргэжлийн дагуу өмнө эрхэлж байсан ажилд томилж, тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг хангасан тохиолдолд төрийн албыг чадварлаг мэргэшсэн албан хаагчдаас бүрдэх хуулийн зорилго биелнэ.

Иймээс “Төрийн жинхэнэ албан хаагч нь 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан бол захиргааны байгууллага нь урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох үүрэгтэй” гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг буруутай гэж үзэв.

                                                              Тойм бэлтгэсэн:Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ

Previous Post

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ 42 ХҮН, 3 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШИЙДВЭРИЙН ТОЙМ

Next Post

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.