• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шатахууны үнэ нэмэгдэх сургаар “юмны үнэ тэнгэрт хадав”

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-03
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Шатахууны үнэ нэмэгдэх сургаар “юмны үнэ тэнгэрт хадав”

Жил бүрийн хаврын улиралд махны үнэ өсдөг “бичигдээгүй хууль” Монголын зах зээлд хэдийнэ тогтсон үзэгдэл болоод байна. Энэ жилийн хувьд ч мөн адил үнэ нэмэгдэх хандлага ажиглагдаж байсан ч шатахууны үнэ өсөж магадгүй гэх мэдээлэл тарснаар махны үнэ богино хугацаанд огцом өсөв.

Гуравдугаар сарын 30-ны байдлаар хонины ястай мах нэг килограмм нь 21,984 төгрөг, үхрийн ястай мах 26,976 төгрөгт хүрсэн байна. Харин ямааны махны үнэ 1.9 хувиар буурч, 15,461 төгрөгөөр худалдаалагдаж буй аж. Түүнчлэн “Дэнжийн мянга” захад үхрийн цул мах 33,000 төгрөг, ястай нь 27,000 төгрөг, хонины цул мах 23,500 төгрөг, ямааны мах 18,500 төгрөгийн ханштай байна.

Махны үнийн өсөлтөд шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй гэх мэдээлэл голлон нөлөөлсөн гэж худалдаачид болон иргэд үзэж байна. Үнийн өсөлт зөвхөн махаар хязгаарлагдахгүй, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдэд ч мөн нөлөөлжээ. Тухайлбал, үхрийн цул мах 38.3 хувь, хонины цул мах 27.8 хувь, үхрийн ястай мах 36 хувь, хонины ястай мах 29.2 хувь өссөн байна. Мөн ургамлын тос 63.8 хувь, сүү 30.6 хувь, төмс 119.4 хувь, лууван 15.2 хувь, цагаан будаа 4.8 хувь, талх 4.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 90 гаруй орон нефтийн нийлүүлэлт, хэрэглээнд тодорхой хязгаарлалт хийх, төрийн зохицуулалтын арга хэмжээ авах нөхцөл үүсээд байгаа талаар албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдэх магадлал өндөр байгаа тухай мэдэгдэл зах зээлд хүчтэй нөлөөлж, үнийн хүлээлтийг бий болгожээ.

Гэвч одоогийн байдлаар шатахууны үнэ албан ёсоор нэмэгдээгүй байна. Тодруулбал, дизель түлшний үнэ литр тутамд 1500 төгрөг хүртэл өсөх боломжтой гэх мэдээлэл гарсан ч бодит өсөлт хараахан хэрэгжээгүй байгаа юм. Гэсэн ч энэхүү хүлээлт нь зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан өсгөх шалтгаан болж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Харин Дэнжийн мянга захад үхрийн цул мах 33 мянга, ястай нь 27 мянга, хонины цул мах 23 мянга 500 төгрөг, ямааны мах 18 мянга 500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Махны үнэ тэнгэрт хадах болсон гол шалтгаан нь шатахууны үнийг нэмэгдэж магадгүй гэсэн мэдэгдэл ихээхэн нөлөөлөв.

  • Үхрийн цул мах-38,3 %
  • Хонины цул мах-27,8 %
  • Үхрийн мах /ястай/ -36 %
  • Хонины мах /ястай/-29,2 %
  • Ургамлын тос-63,8 %
  • Сүү-30,6 %
  • Монгол төмс-119,4 %
  • Монгол лууван-15,2 %
  • Цагаан будаа-4,8 %
  • Атар талх-4,9 %-иар тус тус нэмэгджээ.

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч дэлхийн 90 гаруй улс нефтийн хязгаарлалт хийх, төрөөс арга хэмжээ авах зэрэг нөхцлүүд үүсэж байна. Манай улсад ч гэсэн шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй нөхцөл байдал бий болсон хэмээн мэдэгдсэн нь ийн нөлөөлжээ. Уг нь өнөөдрийн байдлаар, шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа гэдгийг хэн бүхэн мэдэж буй. Дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэж албаныхан мэдэгдсэн энэ үед юмны үнэ хэрхэх нь “бүрхэг” байна.

Шатахууны үнэ бодитоор нэмэгдээгүй ч “нэмэгдэж магадгүй” гэх хүлээлт зах зээлд хүчтэй нөлөөлж, мах болон өргөн хэрэглээний барааны үнийг богино хугацаанд огцом өсгөсөн нь тодорхой байна. Энэ нь Монголын зах зээл мэдээлэл, хүлээлтэд мэдрэмтгий, үнийн тогтвортой байдал сул байгааг харуулж буй юм. Цаашид шатахууны үнийн бодит өөрчлөлтөөс үл хамааран үнийн өсөлт үргэлжлэх эрсдэл өндөр байгаа тул төрийн зүгээс зах зээлийн зохицуулалт, мэдээллийн ил тод байдалд анхаарах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Previous Post

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Next Post

ЦЕГ:Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг шалгаж байна

Next Post
ЦЕГ:Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг шалгаж байна

ЦЕГ:Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг шалгаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

2026-04-03
“Оrion” хөлөг Сарыг тойрох аяллаа эхлүүллээ

“Оrion” хөлөг Сарыг тойрох аяллаа эхлүүллээ

2026-04-03
Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ

Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ

2026-04-03
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-04-03
Ачааны автомашин суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

Ачааны автомашин суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

2026-04-03
ЦЕГ:Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг шалгаж байна

ЦЕГ:Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг шалгаж байна

2026-04-03
Шатахууны үнэ нэмэгдэх сургаар “юмны үнэ тэнгэрт хадав”

Шатахууны үнэ нэмэгдэх сургаар “юмны үнэ тэнгэрт хадав”

2026-04-03
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

2026-04-03
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

2026-04-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.