• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Кофе уух санал тавьж, аяганд нь НЭГ сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-02
Ангилал: Нийгэм, Хууль
Кофе уух санал тавьж, аяганд нь НЭГ сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ

Авлигатай тэмцэх газар-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн 2502000000493 дугаартай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн тогтоолоор иргэн Д нь 2025 оны 11 дүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд хахууль өгсөн нь тогтоогджээ.

Тодруулбал, тэрбээр албан тушаалтанд кофе уух санал тавихдаа хоосон аяган дотор 1,000,000 төгрөг бэлнээр хийж, таглан албан өрөөнд нь үлдээсэн байна.

Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ж нь Авлигын эсрэг хууль-д заасан үүргийн дагуу уг үйлдлийг нэн даруй байгууллагынхаа удирдлагаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Улмаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаар дамжуулан шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс иргэн Д-ийн үйлдлийг Эрүүгийн хууль-ийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт тооцож:

  • нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах
  • 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох

ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүхийн дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдэл нь санаатай байсан, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан нь гэрчийн мэдүүлэг болон өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-ийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, оролцогчдын эрхийг зөрчсөн ноцтой зөрчил илрээгүй, хуулийг зөв хэрэглэсэн гэж шүүх дүгнэсэн байна.

Previous Post

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Next Post

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Монголбанкны Ерөнхийлөгч хандаж тавьсан “Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” АСУУЛГА-12-ын хариу

Next Post
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Монголбанкны Ерөнхийлөгч хандаж тавьсан “Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” АСУУЛГА-12-ын хариу

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Монголбанкны Ерөнхийлөгч хандаж тавьсан "Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар" АСУУЛГА-12-ын хариу

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.