• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд аа, Н.Энхболдоор огцрох өргөдлийг нь ӨГҮҮЛ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-15
Ангилал: Улс төр
Ерөнхий сайд аа, Н.Энхболдоор огцрох өргөдлийг нь ӨГҮҮЛ

Монголын Зэвсэгт хүчинд  энхийн цагт эр цэргүүд амь эрсддэг эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь ердийн үзэгдэл боллоо. Түүний мөрөөр хариуцлага тооцсон нэг ч тохиолдол байхгүй. Уг нь олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболдод хариуцлага тооцож огцруулахыг шаардсан ч тэрбээр авч үлдсэн. Тэгвэл Ерөнхий сайд аа, ээж аавдаа үнсүүлээд эх орноо хамгаална гээд ердөө 14-хэн хоногийн өмнө цэрэгт мордсон аавын хүү эрүүл мэндээрээ хохирч амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.
Тодруулбал, энэ сарын 1-ны өдөр Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд  татагдан очсон 18 настай залуу “Дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр 18:00 цагт яаралтай хагалгаанд оржээ. Түүнийг тус ангийн дарга, салаан дарга нар нь цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Ямар ч гадны нөлөөгүй шүү” гэж хэлжээ.

Мэдээж эрүүл саруул ээж аавдаа “Хүү нь албаа  нэр төртэйгээр хаагаад ирнээ” хэмээн хацар дээрээ үнсүүлээд явсан 18-хан настай хүү нь очоод 20 ч хоноогүй байж аймшигтай бэртэл авсан нь ар гэрийнхэнд нь хүндээр тусч өөрсдийгөө хамгаалсан өнгө аяс илэрхийлсэн дарга нарт итгэхгүй нь ойлгомжтой. Учир нь хүү эв эрүүл байж цэргийн албанд тэнцсэн хэрнээ гэнэтхэн гүйж байгаад унаснаас үүдэж дунд чөмөг хугарсан гэхэд хүн итгэхэд бэрх. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд армид хэчнээн залуус маань амиа алдаж хэд нь тахир дутуу болж хохиров оо. Энэ бүхний тоог гаргахад сэтгэл шимширч нүд халтирмаар. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн хоёрдугаар сард   19хөн настай хүү цэргийн албанд ирчихээд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Хүүг амиа алдсаны дараа ордны сэтгүүлчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос энэ тухай лавлахад “Хэрвээ  та нар үнэхээр алдаа олсон юм бол баримтыг нь гарга” хэмээн зандрангуй, хэлж байсан удаатай. Түүний энэхүү үг олон хүний дургуйцлийг хүргэж саобартаа эцэг хүний ёсоор хандаггүйгээс болж ийм олон хөвгүүд маань хорвоогоос хальж байна хэмээн гомдоллож Ерөнхий сайдад түүнийг огцруулах хэрэгтэй хэмээж байсан юм.

 Ямартай ч дархлагдсан сайд аа, нийгэм өөрчлөгдсөн. Хүн үхэж байхад, амьдрал зогсож байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай суудалдаа шигдэж өөрсдийгөө хаацайлдаг цаг чинь ард хоцорсон гэдгийг хэлье.

Ямартай ч энэ удаад БХ-ын сайд Н.Энхболд   огцрохгүй үлдвэл ийм үйл явдал хаа нэгтээ дахин давтагдаж, дахин нэг аавын хүү амиа алдахыг үгүйсгэхгүй. “Яахав сайдын шууд оролцоо байхгүй шүү” дээ гэх арьсаа хамгаалсан үг үйлдэл гарах нь ойлгомжтой. Сайд огцорсноор асуудал тэр даруй шийдэгдэхгүй ч, бусдад нь сургамжтай, нийгэм өөрчлөгдөж байгааг харуулах хэрэгтэй буй юм.  Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ асуудалд ул суурьтай хандаж салбараа зөв менежментээр удирдаж чадахгүй байгаа Н.Энхболдыгоо огцруулж мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахгүй бол маш олон залуус маань үхлийн оронд очиж олон аав ээжийн гомдол цөхрөл, харуусал таныг бүчих болно гэдгийг  уламжлая.

Previous Post

Б.Хурц С.Зоригийг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдсэн гэж өгүүлжээ

Next Post

АНХААР: Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замыг түр хаалаа

Next Post
АНХААР: Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замыг түр хаалаа

АНХААР: Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замыг түр хаалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Хоёрдугаар сарын 14-ний өдрийн зурхай

2026-02-14
2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2026 оны 02-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-14
Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

Б.Энхаяр: Шүүх шинжилгээний байгууллагыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана

2026-02-13
Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

Олон улсын улаан дансны үнэлгээний II боть хэвлэгдэн гарлаа

2026-02-13
Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

Хууль зүйн салбарын эрдэмтэн,докторууд “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д багшилж, цаасан дээр бус амьдралд хэрэгжих хуулийн төсөл боловсруулах арга, техникийг заав

2026-02-13
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл”

2026-02-13
Байгаль орчны улсын хяналтын газраас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч нарт хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг бууруулах, байгаль орчны хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор цахим уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө

2026-02-13
Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

2026-02-13
НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо

2026-02-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.