• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-23
Ангилал: Нийгэм
“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч сонгогдон оролцож байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчид парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг, ойлголт олгож, багаар ажиллах ур чадвар, нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох юм.

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт оролцогч гишүүдэд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор “Загвар чуулган”-ы хуралдааныг өнөөдөр /2026.03.21/ МУИС-ийн хичээлийн байранд зохион байгууллаа.

Энэ өдрийн “Загвар чуулган”-ы хуралдаанд танхимаар 70, цахимаар 56 гишүүн оролцсон бөгөөд нээлтийн хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, “Wash action” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хуралдаан Өсвөрийн парламентын асуулгын цагаар үргэлжилсэн бөгөөд гишүүд “Усны нөөцийн судалгаа, хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудал”, “Ус ба тэгш эрх”, “Сургуулийн орчин дахь усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй” сэдвээр мэдээлэл сонсож, асуулт асуун, байр сууриа илэрхийллээ.

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.  Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхий усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар Ерөнхий Ассамблейн 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “Дэлхийн усны өдөр”-ийг тунхагласан зарласан билээ.

Мөн энэ жил “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг  “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд  зохион байгуулж буй юм.

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр нийт гурван удаагийн загвар чуулган зохион байгуулах бөгөөд чуулган тус бүрээс гарах санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох Улсын Их Хурлын Байнгын хороодод уламжлах юм.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан билээ

Previous Post

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

Next Post

2026.03.23-нд Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно

Next Post
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно

2026.03.23-нд Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно

2026.03.23-нд Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно

2026-03-23
“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа

“Өсвөрийн парламент”-ын гишүүд чуулж, усны асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлтээ боловсрууллаа

2026-03-23
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-03-23
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2026-03-22
Өмнөд Солонгосын Тэжонд гарсан үйлдвэрийн галд 14 хүн амиа алдаж, 60 хүн гэмтжээ

Өмнөд Солонгосын Тэжонд гарсан үйлдвэрийн галд 14 хүн амиа алдаж, 60 хүн гэмтжээ

2026-03-22
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна

2026-03-22
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна

2026-03-22
Улаанбаатар хотод  өнөөдөр +6 градус

Улаанбаатар хотод өнөөдөр +6 градус

2026-03-22
Ерөнхий сайд Г.Занданшатар усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

2026-03-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.