• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Иргэн, хуулийн этгээд захиалгын гэрээгээр хөрөнгө оруулж байгаа боловч барилгыг барьж байгаа этгээдийн дангаар өмчлөлд бүртгэж байгаагаас захиалагчдын эрх зөрчигдөж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-18
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Иргэн, хуулийн этгээд захиалгын гэрээгээр хөрөнгө оруулж байгаа боловч барилгыг барьж байгаа этгээдийн дангаар өмчлөлд бүртгэж байгаагаас захиалагчдын эрх зөрчигдөж байна

Орон сууцны барилга барих зөвшөөрөл, захиалгын гэрээ, барилгын чанар болон аюулгүй байдалд тавих хяналт, ашиглалтад оруулах үйл явцын талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд С.Энхболд танилцуулав. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт 997023 өрхийн 295433 нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 2021 оноос хойш улсын хэмжээнд жилд дунджаар 21096 айлын орон сууц ашиглалтанд орж байна. Хуульд заасны дагуу барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, өргөх байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх болон бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилгын тусгай зөвшөөрлийг яамнаас олгож буйг дэд сайд мэдээлэлдээ дурдаж, барилгын төслийн үе шатуудад зөвшөөрөл, бүртгэл, хяналтын уялдаа алдагдсанаас ашиглалтад орохгүй гацах эрсдэл үүсгэдгийг мэдээллээ. Үе шатуудаас газрын эрх, техникийн нөхцөл олгох, барилгын ажлыг эхлүүлэх болон зураг төсөлд өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудлууд гацаа саад үүсгэх нь их байгаа юм.

Барилгын төслүүд дуусаагүйн шалтгааныг судлаад төсөл эхлэх үед санхүүжилтийн эх үүсвэр баталгаажаагүй, батлагдсан зураг төсөл явцын дунд өөрчлөгдсөн ч бүртгэлд тусгагдаагүй, гэрээний хэрэгжилт сул, хариуцлага шилжих, маргаан удаашрах, хяналтын тогтолцоо сул, газрын асуудал зонхилж байгааг тогтоосон байна. Мөн зах зээлийн өөрчлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн асуудлууд ч нөлөөлж байгаа юм.

Салбарын хэмжээнд илэрч буй зөрчлүүдийн дийлэнх нь хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зөрчих, барилга хоорондын зай хэмжээ, нарны тусгал, ногоон байгууламж болон гадна тохижилтын шаардлага хангахгүй байх, мөн зураг төсөл болон зөвшөөрөлгүйгээр барилга барих асуудлууд байгааг дэд сайд С.Энхболд нэрлэж, барилга, барилгын материалын чанар, аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд тодорхой хэмжээгээр гарч буйг хэллээ. Иргэд зураг төсөл, зөвшөөрөл зэрэг хязгаарлагдмал мэдээллийг авч чаддаг боловч төслийн санхүүжилт, техникийн нөхцөл, газрын эрх зэрэг эрсдэлтэй мэдээллийг мэдэх боломжгүй байдаг байна.

Дуусаагүй барилгын гэх асуудлыг цаашид гаргуулахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх, хариуцлагыг тодорхой болгох, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх болон иргэд болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрсдэлд суурилсан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг дэд сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Мөн Байнгын хорооны хуралдаанд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг буюу “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд (захиалагч) нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэсэн заалтын хэрэгжилтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийв. Дуусаагүй барилгыг хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр дундын, эсхүл хэсэгчлэн тус тусын өмчлөлд бүртгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэнээр нийтдээ 12324 дуусаагүй барилга бүртгэлтэй байгаагийн 2340 нийтийн орон сууцны зориулалттай байна. Зөвхөн 2025 онд гэхэд 143 дуусаагүй орон сууцны барилга бүртгэгджээ. Барилгаа улсын бүртгэлд бүртгүүлэх нь тухайн компанийн сайн дурын хэрэг учир харьцангуй цөөн бүртгүүлж байгааг сайд мэдээлэлдээ онцоллоо.

Иргэн, хуулийн этгээд захиалгын гэрээгээр хөрөнгө оруулж байгаа боловч барилгыг барьж байгаа этгээдийн дангаар өмчлөлд бүртгэж байгаагаас захиалагчдын эрх зөрчигдөж байгааг тэрбээр дурдаж, заавал бүртгүүлэхээр хуульчлах нь зүйтэй гэсэн юм. Мөн мэдээллийг ил тод, нээлттэй болгосноор иргэдийг хохироож, өөр этгээдтэй давхар гэрээ байгуулан залилах, хохирох эрсдлээс урьдчилэн сэргийлэх боломжтой гэлээ.

Барилга барьж байгаа өмчлөгч дуусаагүй барилгаа удаан хугацаатай, өндөр хэмжээтэй зээлийн барьцаанд тавьдгаас захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үйл явц удааширч, эрсдэл үүсдэг байна. Зээлээ төлж чадахгүйд хүрвэл барьцаанд тавьсан барилгыг хураах, эрх, өмчлөлийг нь түдгэлзүүлэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Нийтийн зориулалтай орон сууцны барьж дуусаагүй барилгыг барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ 3179 байгаагийн 394 нь 2025 онд хийгджээ.

Тус яамнаас захиалан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн барьж дуусаагүй барилгад хамаарах зарим зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэсний тайланг мөнхүү Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Сайд, дэд сайд нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авлаа. Бодитой, хохиролтой луйвар, залилангийн гэм хэрэг газар аваад байгаа нь илэрхий боловч түүний хэд хэчнээн нь хэрхэн шийдвэрлэгдэж, хэдэн хүн ял зэм хүлээж, ямар хэмжээний хохирол төлсөн тухай асуудал тодорхойгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат анхааруулж, орон сууцны төслүүд, тэдгээрийн өмчлөл, бүртгэлийн мэдээллийг иргэдэд ил тод болгоход яагаад болохгүй байгааг асууж, Хууль зүй, дотоо хэргийн сайд Б.Энхбаяраас хариулт авав. Сайд түүнд өгсөн хариултдаа иргэд захиалах гэж байгаа байрныхаа тухай нарийвчилсан мэдээллийг нотариатаас авах боломжтойг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн анхны зураг төсөл өөрчлөгддөг, зөвшөөрөл, хяналтын уялдаагүй байдал, мэдээлэл ил тод биш зэргийг онцлоод, “Авлига хороолол” гэгддэг орон сууцны хотхоны талаар тодотгон асуув. Нийт орон сууцны 80 гаруй хувь борлогдсон тус хотхонд улсын комисс ажиллах эсэх, иргэд, захиалагчдын хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой шийдэлд хүрээгүй гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон холбогдох байгууллагын дарга, удирдлагууд өгүүлсэн бол газрын болон байгаль орчин, хот байгуулалтын харилцааны хууль, тогтоомжууд дахь зөрчлүүдээс энэ асуудал үүссэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарласан юм. Хуулийн зөрчлийг арилгах чиглэлээр ажиллаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг энэ үеэр мэдээлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, яамд, газрууд уялдаа холбоотой, чиг үүргээ хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллах, барилга, орон сууцны стандарт, шаардлагыг мөрдөх, хууль, тогтоомжийн нийцлийг хангах зэрэг асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлэв

Previous Post

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ

Next Post

Небраскад онцгой байдал зарлажээ

Next Post
Небраскад онцгой байдал зарлажээ

Небраскад онцгой байдал зарлажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.