• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-18
Ангилал: Нийгэм, Улс төр
Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.03.17) хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг даргалан явууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхэнд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын мэдээллийг сонслоо.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг “үе тэнгийн дээрэлхэлт” гэж тодорхойлсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Т.Аубакир мэдээлэлдээ 2024-2026 оны 03 дугаар сарын 13-ны байдлаар нийт үе тэнгийн дээрэлхэлтийн 2300 дуудлага хүүхдийн шуурхай тусламжийн 108 утсанд бүртгэгдсэний 214-д анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгч, 2086-д хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 24.6 хувь нь эмэгтэй, 75.4 хувь нь эрэгтэй, мөн дийлэнх нь 11-14 насныхан байгааг сайд мэдээлж, 69.6 хувь нь боловсролын орчинд үйлдэгдэж байгааг анхаарууллаа. Бас нэг анхаарах асуудал бол дээрэлхэлтэд өртсөн хохирогчдын мэдээллийн 55.3 хувийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй явдал юм. Гэмтэл бэртэл авч эмчлүүлэх хэмжээнд хүрсэн хойно нь л энэ нөхцөл байдлыг илрүүлж байна гэсэн үг юм.

Үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь хүүхдийн эрхийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн оролцооны байгууллагууд хамтран 2023-2025 онд “Найз байя”, “Чи ганцаараа биш” “Нууцтай байх эрх”, “Нэгдүгээрт хүүхэд” “Зөв байя”, “Хамтдаа хамгаалъя”, “Цахим орчинд эерэг байя”, “Z-Time”, “Бүтээгч ирээдүйг хамтдаа бүтээнэ”, “Because I am a Girl”, “Хүний эрхээс хүүхдийн эрх”, “Миний цахим хэрэглээ” зэрэг 290 төрлийн сургалт, нөлөөллийн ажил, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” зэрэг үндэсний хэмжээний аяныг зохион байгуулсан байна. Эдгээрт давхардсан тоогоор нийт 578,654 хүүхэд, 168,883 эцэг эх асран хамгаалагч хамрагджээ.

Цаашид 108 утсанд ирж буй боловсролын орчин дахь хэрэг, зөрчлийн дуудлагыг сургуулийн нийгмийн ажилтны, эсвэл боловсролын салбарын программтай шууд холбож, шуурхай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, сургууль бүрд нээлттэй суваг ажиллуулах, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ бий болгох, эцэг эхчүүдийг бэлтгэх, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг сургах, сайн дурын эргүүл ажиллуулах, нөлөөллийн аян, арга хэмжээг тогтмолжуулах, хүүхдийн оролцооны клуб, эрсдэлтэй орчныг илрүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага хамтран ажиллах талаар тодорхой саналуудыг хэлсэн юм.

Боловсролын дэд сайд Д.Гантулга мэдээлэлдээ салбарын статистик тоонуудыг товч дурдаж, сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудын үйл ажиллагааны талаар тодотгосон юм. 2024-2025 оны хичээлийн жилд 421 сэтгэл зүйч ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 799 сэтгэл зүйч болж 378 ерөнхий боловсролын сургууль шинээр сэтгэл зүйчтэй болсон байна. Мөн өмнөх хичээлийн жилд 953 нийгмийн ажилтан ажиллаж байсан бол энэ хичээлийн жилд 978 болж, 25-аар нэмэгджээ. Сургуулийн орчны хүүхэд хамгааллын үйлчилгээний тайланг тусгай маягтаар жил бүр авч буйг тэрбээр танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилд 886 сургуульд хүүхэд хамгааллын бодлогыг мөрдөж, 7939 хүүхэд хамгааллын багийн гишүүд ажилласан, эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан 748,378 суралцагчийн 58055 нь дунд, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнээс 16117 суралцагч үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэсэн тайланг танилцуулав. Мөн 5165 суралцагчийг бусад байгууллагын хамгааллын үйлчилгээнд зуучилж, 47541 суралцагчийг нөхөн сэргээх үйлчилгээнд, 698983 суралцагч, 379454 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн 310826 суралцагч, 224194 багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгчээ.

Үргэлжлүүлэн дэд сайд Хүүхэд хамгааллын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын хэрэгжилтийг нэг бүрчлэн тодорхой дурдаж, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа талаар танилцуулсан юм. Энэ хууль батлагдсанаар хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах харилцааг зохицуулах юм.

Мөн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр хүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалтын талаар ярьж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллыг хэрэгжүүлж буйг тайлбарласан юм. Үүний хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний хороог байгуулж, “Хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагаааны 2026-2030 оны төлөвлөгөө”-г боловсруулсан талаар ярьж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг хэлсэн юм. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн анхан шатны тойргийн шүүхээс хэргийн харьяаллыг тогтоох, өсвөр насны хүүхдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн ашиг сонирхлыг хангах асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын дэргэд тав, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд гурав, нийт найман “Хүүхдэд ээлтэй өрөө”, мөрдөн шалгах байгууллагууд “Хүүхдээс мэдүүлэг авах” 55 өрөө ажиллуулж буйг сайд танилцуулж, насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг болон хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг дагнан мөрдөн шалгах үүрэг бүхий 120 эмэгтэй мөрдөгч цагдаагийн байгууллагын хэмжээнд ажиллаж байгааг дурдлаа.

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ. 2025 оны байдлаар бүх шатны боловсролын байгууллагын орчимд 208 гэмт хэрэг, 134 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 53 буюу 20.3 хувиар, зөрчил 11.2 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах 22 байр, нэг цэгийн үйлчилгээний 17 төв ажиллаж байгаагаар 2025 онд нийт 4695 иргэн үйлчлүүлсэн байна. Тэдний 42 нь насанд хүрсэн эрэгтэй, 1251 эмэгтэй хүн, 3402 хүүхэд байжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, сум, баг, хорооны хэмжээнд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамтарсан 764 багт нийт 6000 гаруй гишүүн ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх ажил, арга хэмжээний талаарх яамдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Г.Лувсанжамц, Ж.Галбадрах, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа статистик мэдээлэлд дурдагдаж буй тоо баримтыг лавшруулан тодруулж, эх сурвалж, дата анализ болон хариуц арга хэмжээний асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан үе тэнгийн дээрэлхэлтийн шинж байдал, үр дагавар болон үүний эсрэг авах ял шийтгэлийн бодлого, мөн сургуулийн сэтгэлзүйчдийн хүзрэлцээ, ажиллах нөхцөл боломжийн талаар асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сайд, дэд сайд нарын мэдээлэлд дурдагдсан “боловсролын орчин” гэдэгт сургууль, түүний орчмын ямар орон зайг хамруулж буйг тодруулаад, нийгэмд шуугиан тарьж буй гэмт үйлдлүүд гарсан тодорхой байршлуудад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөсөн юм. Мөн тэрбээр сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах шаардлага байгааг хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ TikTok платформыг хаах шаардлагатайг дурдан, холбогдох байгууллага, албан тушаалтнаас энэ талаар тодруулахад хууль байхгүй тул хаах боломжгүй гэсэн хариу ирснийг өгүүлж, эцэг эхчүүд, томчууд хүүхдээ хамгаалах талаар огт үйлдэл хийхгүй байгааг шүүмжлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа гэр бүлийн түвшинд хүүхдийн хүчирхийллийн эрсдэлийг судалсан эсэхийг тодруулж, сэтгэл зүйчийн ажил үүргийг тодотгон ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц соён гэгээрүүлэх, урьчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудын үр дүн яаж гарсан, түүнийг хэрхэн тойдорхойлж, хэмжиж байгааг асуув. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг боддлого, төлөвлөгөөтэй сургууль хэчнээн байгааг асууж, аюулгүйн сүлжээг хэрэгжүүлэхэд шаардагдах дата өгөгдлийн бааз суурийн талаар тодруулсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Боловсролын сайдын зөвлөх Ц.Алтансор “Аюулгүйн сүлжээ”-ний үндэсний загварыг тодорхой танилцуулсан юм. Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтыг хүүхэд, эцэг эх, сургууль, багш, олон нийтийн түвшинд өөрчлөх, нэгтгэх, тэдний идэвх, оролцоог хангах замаар уг үзэгдлийг таслан зогсооход аюулгүйн сүлжээний зорилго чиглэж байгаа аж. Энэ бол зөвхөн хүүхдийн асуудал бус системийн асуудал гэдгийг тэрбээр танилцуулсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, О.Саранчулуун, Х.Баасанжаргал нар үг хэлж, урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээ, далайцыг тэлж, үр дүнг сайжруулах, хүүхэд хамгааллын талаар чиг үүрэг бүхий байгууллага, субьектуудын бодлогын уялдааг хангах, асуудлыг нарийвчлан судалж, шалтгаан, нөхцөл, үр дагаварыг тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, боловсролын үр нөлөө, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, томчуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Previous Post

Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг хуралдлаа

Next Post

Иргэн, хуулийн этгээд захиалгын гэрээгээр хөрөнгө оруулж байгаа боловч барилгыг барьж байгаа этгээдийн дангаар өмчлөлд бүртгэж байгаагаас захиалагчдын эрх зөрчигдөж байна

Next Post
Иргэн, хуулийн этгээд захиалгын гэрээгээр хөрөнгө оруулж байгаа боловч барилгыг барьж байгаа этгээдийн дангаар өмчлөлд бүртгэж байгаагаас захиалагчдын эрх зөрчигдөж байна

Иргэн, хуулийн этгээд захиалгын гэрээгээр хөрөнгө оруулж байгаа боловч барилгыг барьж байгаа этгээдийн дангаар өмчлөлд бүртгэж байгаагаас захиалагчдын эрх зөрчигдөж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2026-05-31
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.