• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор экспорт 30 сая тонноор нэмэгдэнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-15
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор экспорт 30 сая тонноор нэмэгдэнэ

Гашуунсухайт–Ганцмод боомтыг холбох хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын экспортын хэмжээ жилд 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн зардал мэдэгдэхүйц буурах боломжтой гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Мөн энэхүү төмөр зам баригдсанаар Монгол Улс Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн хоёр дахь гарцтай болж, экспортын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор өсөх тооцоо гарчээ. Үүний үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.долларт хүрэх боломж бүрдэх юм.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн 10 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй төслийн ажлын явцтай танилцлаа. Одоогоор төмөр замын доод бүтцийн хүрээнд газар шорооны хөрс хуулалт, жаазан гүүрийн их биеийн бетон цутгалт, дөрвөлжин болон дугуй хоолойн бетон хийцийг нийт 13 байршилд гүйцэтгэж байна.

Түүнчлэн 9.5 км урт гүүр барихаас 1330 ширхэг шон суурь өрөмдөж, тулгуурын хөндлөн нуруу болон завсрын тулгуурыг угсарчээ. Мөн 4 км урт, 35/10 кВт-ын гурван хэлхээт түр цахилгаан хангамжийг угсраад байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь нарийн царигийн 10.8 км, өргөн царигийн 8.7 км төмөр замтай, нийт 32.6 км урттай байх бөгөөд нарийн царигаар жилд 20 сая, өргөн царигаар 30 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор байнгын 200, түр 800 ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээс гадна Монгол, Хятадын Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандал зэрэг хилийн боомтуудыг төмөр замаар шат дараатай холбох нөхцөл бүрдэх юм.

Previous Post

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Next Post

ОХУ өдөрт 150 сая ам.долларын нэмэлт орлого олж байна

Next Post
ОХУ өдөрт 150 сая ам.долларын нэмэлт орлого олж байна

ОХУ өдөрт 150 сая ам.долларын нэмэлт орлого олж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.