• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-14
Ангилал: Нийгэм, Хууль
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Хариуцлагыг хуулиар чангатгасан хэрнээ тухайн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа бол урьдчилан сэргийлж чадаагүй гэсэн үг. Тиймээс асуудал бүрийг хуульчлахаас гэхээс урьтаж нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх хэтийн үр нөлөөг үнэлж, нотолгоонд суурилсан шалгуур үзүүлэлтүүдээр хэмжиж үзэх хэрэгтэй болдог. Манай улсын хувьд 930 гаруй хуулиа эхлээд үнэлэх шаардлагатай. Ялангуяа нэг удаагийн шинжтэй гэмээр хууль тогтоомжид хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх нь шинэ хуулийн төсөл санаачлахаас илүү чухал байгаа хэмээн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” сэдэвт хичээлээрээ МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Золбоо заасан юм. Хуулийг процессжуулах нь ус, агаар мэт хэрэгтэй гэж тэрбээр онцлоод, Үндсэн хууль бол төрөөс иргэнийг хамгаалдаг баталгаа гэв.

Харин “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоолол хийх аргачлал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баасандорж хичээл заахдаа, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа хуулийн төслийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцохоос гадна тухайн хууль тогтоомжийн төслийн үйлчлэх хүрээнд хамаарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцдог болсон гэсэн юм. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батбаяр “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-ыг заав. Юуны өмнө логиктой сэтгэж, бодлогын хувилбар боловсруулахаасаа өмнө хамгийн үр ашигтай, хамгийн бага зардалтай, хурдан хэрэгжих боломжтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зохицуулалтын хувилбарыг нөлөөллийн шинжилгээнд үндэслэн сонгоно гэлээ. Хууль, дүрэм, журам, захиргааны зохицуулалт, өөрөө зохицуулах механизмын алиныг нь сонгохоо мэдэхийн тулд зохицуулалтын нөлөөллийн шинжилгээг хийж үзэх нь зүйтэй. Эдийн засгийн, нийгмийн, захиргааны зардлын, хэрэгжих боломжийн үнэлгээ, эрсдэлийн болон оролцогчдын гэсэн зургаан төрлийн шинжилгээ байдаг ажээ. Хууль зүйн техник талаас үндсэн зарчмаа баримталж, нэг утгатай нэр томьёо, давхардалгүй зохицуулалт, эрх, үүргийг салгаж ялгаж, өгүүлбэрийн зөв бүтэцтэй, хэт нарийвчлалгүй, хэт ерөнхийлөхгүй, дотоод нийцэлтэй, бусад хуультай уялдуулахаар, хэрэгжих боломжтой зэргийг харгалзах учиртайг бодит жишээнд тулгуурлан тайлбарлаж байлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим” сэдвээр хичээл зааж, мөн дээрх хуулийн тухай өгүүлэн, хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх нийтлэг зарчмыг шинээр нэмсэн талаар, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, олон нийтийн оролцоог хангах зэрэг зарчмыг баримтлах талаар сургасан юм. Тэрбээр, хүний үндсэн эрхийг зөвхөн хуулиар хязгаарладаг. Үндсэн эрхийг хязгаарлах үед зөвтгөлийн арга зүй буюу тохирсон байх зарчмыг баримтлах нь их чухал байдаг. Зөвтгөх үйл явцыг дөрвөн шалгуураар шалгаж нягтлаад, хэрвээ аль нэг шалгуурыг хангахгүй байгаа бол ажлаа шууд зогсоох хэрэгтэй гэв.

Зорилго хууль ёсных байх учиртай. Өөрөөр хэлбэл, тухайн хязгаарлалтын зорилго нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, нийтийн ашиг сонирхолд нийцсэн байх гэсэн шалгуурыг давж, уялдаатай байх, зайлшгүй байх, тэнцвэртэй байх шалгууруудыг хангаагүй бол Үндсэн хууль зөрчсөнд тооцогддог тухай профессор Л.Өлзийсайхан заалаа. Мөн тухайн хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий, ялгаварлан гадуурхаагүй, хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх шаардлагыг хангасан байх ёстой гэсэн юм. Өмнөх багш нарын нэгэн адил хуулийн төслийг хэт ерөнхий бус, профессжуулан бичихийн ач холбогдлыг онцоллоо. Үр хүүхдээ бодоод үз гэж зөвлөв. Хүн үр хүүхдэдээ хэчнээн хайртай билээ дээ, түүн лугаа хуулийн төслийнхөө заалт бүрийг дахин дахин нягталж, уншиж, байгаарай. Нэг заалтад гурван эрхийг тусгасан тохиолдол бий. Тиймээс практик хичээл орохоо амлаад сургалтаа өндөрлүүлэв.

Ийнхүү “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төсөл, Ханнс Зайделийн сан, Монгол Улсын Их Сургуулийн Герман, Европын эрх зүйн төвөөс хамтран зохион байгуулав. Монголын Хуульчдын Холбоогоор магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу хууль зүйн салбарын эрдэмтэн, доктор, профессор, судлаачдаар багшлуулсан IV ээлжийн сургалтад Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн төлөөлөл, бүлэг, ажлын албаныхан, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, хуульч 60 орчим хүн хамрагдсан юм.

Энэ удаагийн сургалтыг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүдийн ажлын алба, Улсын Их Хурлын зөвлөх, туслахуудын холбооноос ирүүлсэн хүсэлтэд үндэслэн зохион байгуулсан талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан тодотгов.

Улсын Их Хурлын дарга Н.Учралаас хуулийн төсөл боловсруулагчийн сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг тэрбээр уншиж танилцууллаа. Хууль бүтээх ажиллагааны онол, арга зүйг гүнзгийрүүлэн судалж, гэрчилгээ гардаж авах болзол, шаардлагыг бүрэн биелүүлсэнд баяр хүргэж, Улсын Их Хурлаас хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх тэргүүлэх зорилтын хүрээнд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах бодлогын чухал алхам нь энэхүү сургалт бөгөөд цаашдаа олон улсын хөтөлбөр болгохыг зорьж, Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хичээл зүтгэл гаргаж буйг мэндчилгээнд дурджээ.

Чанартай сайн хууль Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйл, ард түмний язгуур ашиг сонирхол дээр тогтдог. Бид зөвхөн хууль баталдаг парламент биш, “амьдрах чадвартай” хууль бүтээдэг парламент байх ёстой. Үүнд хүн бүрийн хичээл зүтгэл маш чухал ач холбогдолтой. Хууль бол зөвхөн парламентын шийдвэр биш. Хууль бол иргэдийн итгэл, шударга ёсны баталгаа. Тэр итгэлийг бөхөлж, баталгааг бий болгож ажиллахыг сургалтад оролцогчдоос Н.Учрал дарга хүссэн байв.

Улсын Их Хурлын даргын мэндчилгээний дараа сургалтын талаарх дүгнэлт хэлэлцүүлгийг зохион байгуулагч талууд болон оролцогчдын дунд өрнүүллээ. Хууль бүтээх ажил нь урлагийн түвшинд хүртлээ хөгжиж, ур хийц шаарддаг болсоныг сургалтаас олж мэдэж, гүйцэтгэж байгаа хуулийн төсөл, ажлаа эргэн харах шаардлагатайг ойлгосноо, илүү ихийг тунгааж, судлан шинжлэх аргачлалд суралцсан талаар оролцогчдын төлөөлөл сэтгэгдлээ илэрхийлэв.

Сургалтад бүрэн хамрагдаж, кредит цаг бүрдүүлсэн төгсөгчдөд гэрчилгээ гардууллаа

Previous Post

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Next Post

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Next Post
Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

2026-03-14
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

2026-03-14
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

2026-03-14
Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

2026-03-14
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-03-14
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

2026-03-14
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-14
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-14
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.