• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-09
Ангилал: Дэлхий
АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

СӨҮЛ, 2026 оны гуравдугаар сарын 9 /Yonhap/. Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан “Freedom Shield” сургуулилалт эхэлжээ. Уг сургуулилалт гуравдугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ онд хээрийн дадлага сургуулилалтын тоог хоёр гаруй дахин цөөрүүлсэн байна. Өнгөрсөн онд 51 удаа сургуулилалт хийсэн бол энэ онд 22 удаа хийхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэхгүй байх үүднээс цэргийн хээрийн сургуулилалтыг жилийн туршид өмнөхөөс илүү жигд хуваарилан зохион байгуулахаар төлөвлөжээ. Умард Солонгосын эрх баригчид АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг дайн өдөөх бэлтгэл гэж үздэг.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны засаг захиргаа өмнөх Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас ялгаатай нь Пёньянтай яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байгаа юм.

Энэ удаагийн сургуулилалтад 18 мянга орчим цэргийн алба хаагч оролцож байгаа нь өмнөх оныхтой ойролцоо байна. Сургуулилалтын үеэр “орчин үеийн дайны үеийн тактикуудыг” боловсруулна. Мөн дайны үед зэвсэгт хүчний шуурхай командлалыг АНУ-аас Өмнөд Солонгост шилжүүлэх нөхцөл бүрдсэн эсэхийг үнэлэх ажээ. Өмнөд Солонгосын засаг захиргаа энэ эрхийг Ерөнхийлөгч Ли Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2030 он гэхэд буцаан авахыг зорьж байна.

Previous Post

Сэтгүүлчид энэ жил нийгэмд өрнөсөн халуун сэдвүүдийг илүү хөндсөн байна

Next Post

Японд ирж буй жуулчдыг цахимаар нэвтрүүлнэ

Next Post
Японд ирж буй жуулчдыг цахимаар нэвтрүүлнэ

Японд ирж буй жуулчдыг цахимаар нэвтрүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.