• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Японд ирж буй жуулчдыг цахимаар нэвтрүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-09
Ангилал: Дэлхий
Японд ирж буй жуулчдыг цахимаар нэвтрүүлнэ

ТОКИО, 2026 оны гуравдугаар сарын 9 /Kyodo/. Японы Засгийн газар жуулчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор хилээр нэвтрэх журмыг хөнгөвчлөх үүднээс ихэнх гадаадын жуулчдыг биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна.

Ингэснээр 2028 оны санхүүгийн жилээс хэрэгжиж эхлэх JESTA буюу аяллын зөвшөөрлийн цахим системээр цуглуулсан мэдээлэлд үндэслэн жуулчдыг нэвтрүүлнэ гэж тус улсын цагаачлалын алба мэдээлжээ.

Нисэх онгоцны буудлуудын ачааллыг багасгахын тулд ийнхүү биечлэн шалгадгийг цуцалж байгаа нь олон улсын хэмжээнд тун ховор тохиолдол юм.

Японы Засгийн газар энэхүү системийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Цагаачлалын хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хуулийн төслийг парламентын энэ удаагийн чуулганд өргөн барих ажээ.

Шинэ системд богино хугацааны визээс чөлөөлөгдсөн орнуудын жуулчид хамрагдах бөгөөд одоогоор 74 улс, бүс нутаг энэ шаардлагыг хангаж байгаа юм. Япон улс 2025 онд 42.7 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд 2030 он гэхэд 60 саяд хүргэх зорилт тавьжээ.

JESTA системээр жуулчид аяллын зорилгоо цахимаар урьдчилан мэдүүлэх бөгөөд цагаачлалын алба нэвтрэх зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ. Хугацаа хэтрүүлэн оршин суух магадлалтай иргэдэд онгоцонд суух зөвшөөрөл олгохгүй аж.

Одоогоор зарим нисэх буудалд зорчигчдын хурууны хээ, зургийг авдаг төхөөрөмжийг ашиглаж эхлээд байна. Энэхүү төхөөрөмж нь цагаачлалын болон гаалийн шалгалтыг нэгэн зэрэг гүйцэтгэдгээрээ давуу талтай. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр ямар нэгэн зөрчил илрээгүй тохиолдолд шууд нэвтрэх боломж бүрдэх юм. Харин сэжигтэй тохиолдол илэрвэл хяналтын ажилтнууд биечлэн шалгах ажээ.

Уг системийг одоогоор Нарита, Ханеда, Кансай, Фүкүока нисэх буудлуудад ашиглаж байгаа бөгөөд цаашид ашиглах буудлын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Previous Post

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Next Post

Олон нийтийн сүлжээнд худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

Next Post
Олон нийтийн сүлжээнд худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

Олон нийтийн сүлжээнд худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.