• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сэтгүүлчид энэ жил нийгэмд өрнөсөн халуун сэдвүүдийг илүү хөндсөн байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-09
Ангилал: Бусад мэдээ
Сэтгүүлчид энэ жил нийгэмд өрнөсөн халуун сэдвүүдийг илүү хөндсөн байна

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны үйл хэргийг үргэлжлүүлэх сэтгүүл зүйн бүтээлийн тэр дундаа нийтлэлийн чанар чансааг сайжруулж, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулах зорилго бүхий “Нийтлэлч Г.Отгонбаяр” сан болон  “iTiom” агентлагаас Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж өнөөдөр /2026.03.09/ шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд сэтгүүлчдийн бүтээлийг 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний хооронд хүлээн авсан бөгөөд энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд улс төр, эдийн засгийн нийт 44 нийтлэл ирсэн байна.

Эдгээр нийтлэлээс “Монголын баримт шалгагч төв”-ийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь “Ерэн мянган долларын манипуляци” бүтээлээр нэгдүгээр байр, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл “Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд харанхуй орно” бүтээлээрээ хоёрдугаар байрт орсон бол “Өнөөдөр” сонины сэтгүүлч, тоймч Ж.Сувдмаа “Хуульгүй томилгоо” бүтээлээрээ гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

“Энэ жилийн тухайд бүтээлээ ирүүлэх сэтгүүлчдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жил уг уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн дийлэнх нь засаглалын асуудлыг хөндсөн нийтлэл ирүүлж  байсан бол энэ жил нийгэмд өрнөсөн халуун сэдвүүдээр нийтлэлээ бичиж ирүүлсэн нь онцлог байсан. Мөн залуу сэтгүүлчид эх сурвалжийг чухалчилж нийтлэлдээ өгөгдлийг илүү ашигласан байна” гэдгийг шүүгчид онцолж байлаа.

Г.Отгонбаяр сангийн гүйцэтгэх захирал Б.Оргил тэрбээр, “Мэдээллийн шуурхай урсгал дунд урт нийтлэл, сонины бүтээлүүд орхигдож байгаа энэ үед тус уралдаан зарлагдаж байгаа нь энэ орон зайг нөхөх. Сэтгүүлчдийн ур чадварыг ахиулж нийтлэлийн чанар сансааг сайжруулж, уншигчдад зориулсан бүтээлүүд илүү их туурвих боломжийг олгож байгаагаараа давуу талай” гэдгийг хэлж байв.

Previous Post

Даатгалын үйлчилгээг хялбар авах боломжийг нэвтрүүлэв

Next Post

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Next Post
АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургууль эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.