• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-05
Ангилал: Нийгэм
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилсэн. Харин 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийхээр төлөвлөлөө. Авто замын засвар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Энэ хүрээнд 2026 онд барих авто замын ажлууд болон Туулын хурдны зам зэрэг томоохон төслийн явцын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяртай ярилцлаа.

-Нийслэл 2024, 2025 онуудад өмнө нь хийгдэж байгаагүй урт авто замыг засаж, шинэчилж, өргөтгөлөө. Өнгөрсөн жилүүдэд хэр их замыг шинэчилсэн бэ?

-Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилсэн. Мөн Зайсангийн 225 метр урт дөрвөн эгнээ хос гүүрэн байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг 2025 оны зургаадугаар сарын 30-нд хийж дууссан. Гол гудамж замын хувьд Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох нийт авто замын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ жил барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, зургаадугаар сарын 30-нд дуусгана. Гэмтлийн уулзвараас Содон хорооллын уулзвар хүртэлх зургаан эгнээ гол гудамж зам нь нийтийн тээвэрт зориулагдсан түгжрэлд ихээхэн нөлөө үзүүлэх шинэ зам юм. 3, 4 дүгээр хорооллоос Баянхошуу чиглэлд явах иргэд гол гудамж замаараа буюу Саппорогийн уулзвараар заавал дамжиж явдаг. Дээрх зам бүрэн ашиглалтад орсноор гол гудамж замаараа дамжихгүйгээр 3, 4 дүгээр хорооллоос Содон хороолол руу хойд талаараа шууд хүрнэ.

-Энэ онд хэдэн км авто замыг шинээр барьж, засаж шинэчлэх вэ?

-2026 онд 27 төсөл, арга хэмжээний хүрээнд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. 2025 оны хувьд дөрөвдүгээр сарын 1-нээс зам засварын ажил эхэлж, хичээл эхлэхээс өмнө наймдугаар сарын 29-нд төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэж дууссан. Энэ жил ч мөн графикийн дагуу ажлууд явж, хичээлийн жилээс өмнө дуусгана. Энэ жилийн онцлох ажил бол Туулын хурдны зам. Мөн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хажуугаар явах 12.5 км дөрвөн эгнээ гол гудамж замыг барина. Иргэдийн хэлж заншсанаар “Карьерын зам” гэж нэрлэдэг энэ зам нь Өлзийт хорооллоос Эмээлт хүртэл Сонгинохайрхан уулын баруун талаар зорчих зам болж шинээр баригдана.

-Авто замын засвар шинэчлэл хийх таван байршил хаана вэ?

-Энэ жил таван байршилд авто замын засвар шинэчлэлийг хийнэ. Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зургаан эгнээ 3.5 урт авто зам, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн зам хүртэлх 4.6 км урт авто зам, Санзайн 1.7 км урт авто зам, Сэлхийн зам, Монелийн зам гэсэн таван байршилд засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Бэлх, Сэлхийн замын ажлууд тендер зарлагдсан явж байна. Удахгүй Энхтайваны өргөн чөлөөний дагуу буюу Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замын ажил болон Монелийн авто замын тендерийг зарлахаар бэлтгэж байна.

-ТЭЦ-4, Эрчим хүчний гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ онд дуусгах уу?

-Эрчим хүчний гудамж дагуух авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөх ажлыг ТЭЦ-4-ийн дулааны шугамын ажилтай уялдуулж тавдугаар сарын 15-наас үргэлжлүүлэн хийж дуусгана. Явган замын ажил болон үлдсэн 1.2 км гэрэлтүүлгийн ажлыг наймдугаар сарын 1-нээс өмнө дуусгах хуваарьтай, бэлтгэл хангаж байна.

-Туулын хурдны замын ажил энэ онд хэр урагшлах вэ. Түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой төсөл учраас иргэдийн дунд хүлээлт өндөр байгаа болов уу?

-Туулын хурдны замын түр зам, кемпийн барилгын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байна. Барилгын ажил цаг агаараас шалтгаалдаг. Газар гэсэхийг хүлээж хөрс хуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Гуравдугаар сарын 15-наас түр замын ажил болон дам нуруу цутгалтын ажлыг эхлүүлнэ. Хотын баруун, зүүн хоёр талаасаа зэрэг барилга угсралтын ажлууд эхлээд явна. Сонсголонгийн гүүрнээс баруун тийш 5 км үргэлжлэх авто замын барилгын ажил хамгийн түрүүнд эхэлнэ. Бэлтгэл ажлын хүрээнд түгээмэл тархацтай орд ашиглах зөвшөөрөл гарч байна.

–НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын зам, Баянхошууны замыг цогц гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилнэ. Энэ ажил хэр ахицтай байх вэ?

-Дэлхийн банкнаас авто замын зургаан төсөл байна. Үүнээс НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг иж бүрэн гудамж замын байдлаар өргөтгөн шинэчилж байна.  Өнөр хорооллын арын замыг энэ жил дуусгана. Дөрвөн эгнээ авто зам болон явган зам, дугуйн зам, иргэдийн хөдөлгөөний эрчим ихтэй байршилд гүүрэн байгууламж төлөвлөсөн. Баянхошууны авто зам буюу Геологийн төв лабораториос Жанцангийн уулзвар хүртэлх авто замд засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд ус зайлуулах хоолойг мөн шинэчилнэ.

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой төслүүдийн нэг “Олон түвшний уулзвар” төслийн явц ямар байгаа вэ?

-Олон түвшний уулзвар төслийн зураг төслүүд хийгдэж байна. Моносын уулзварыг Толгойт руу гаргах гүүрэн байгууламж, Офицеруудын тойргийг 4 замын уулзвар болгох, Механик инженерийн сургуулийн уулзварыг хоёр эгнээ гүүрэн байгууламжаар хөндлөн гарах зураг төслийг хийсэн. ХААИС, Хан-Уулын И-мартын ойролцоо олон түвшний уулзварыг хэрхэн хийхээ төлөвлөж байна.

-2024 оноос өмнө жилд 10, 20 км авто замыг засаж шинэчилдэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо хэд дахин нэмэгдэж, 2024, 2025 онд нэгдүгээр түвшний авто замаа амжилттай засаж шинэчиллээ. Энэ онд түгжрэлийг бууруулах томоохон төслүүддээ урагшлуулна. Төслүүдийн ач холбогдлыг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Туулын хурдны зам, Олон түвшний уулзвар, Шинэ тойрог зам гээд авто замын томоохон төслүүдийг эрэмбэлж, хариуцсан газрууд нь үе шаттай хэрэгжүүлээд явж байна. Мөн олон төрөлт нийтийн тээврийн системийг ч нэвтрүүлэх ажлууд эхэлсэн. Нийслэлийн Замын хөгжлийн газрын зүгээс авто замын чанар байдлын үнэлгээг сайтар хийж, жил тутам дата мэдээллийг боловсруулдаг болсон. Урт хугацаандаа 10 жилийн авто замын төлөвлөгөөг гаргаснаар авто замыг сууриар нь эвдрэхээс өмнө хямд өртгөөр засаж шинэчлэх зэрэг шинэчлэлүүдийг хийж байна. Алслагдсан гурван дүүрэгт давхар гадаргуун боловсруулалтаар буюу бага зардлаар чанарын өндөр түвшинд, технологийн дарааллыг нягт баримталж, хэрхэн авто замыг засаж шинэчлэх боломжтойг судалж туршиж байна. Энэ ажил амжилттай болсны дараа гэр хорооллын байршлууд дээр шороон замуудыг хатуу хучилттай болгоно.

Previous Post

3 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд “Бүргэдийн баяр” болно

Next Post

Селена Гомес нөхрийнхөө бохир хөлийг үнссэн бичлэг сошиалд дуулиан тарив

Next Post
Селена Гомес нөхрийнхөө бохир хөлийг үнссэн бичлэг сошиалд дуулиан тарив

Селена Гомес нөхрийнхөө бохир хөлийг үнссэн бичлэг сошиалд дуулиан тарив

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.