• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-24
Ангилал: Бусад мэдээ
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна. Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 мм-ийн голчтой бохир усны шугамыг “Pipe Bursting” аргаар 250 мм болгон өргөтгөснөөр дамжуулах хүчин чадал 22.3 л/с-ээс 52.5 л/с болж, 2.3 дахин нэмэгдэх юм.

“Багц-1” болох дээрх ажлуудын ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд оролцогч талуудын саналыг тусгасан баримт бичгийг эцэслэн, магадлалд оруулахаар хүлээгдэж байна.

Харин “Багц-2”-ын хүрээнд 150-300 мм-ийн голчтой, нийт 40 км урт бохир усны шугамыг сэргээн засварлана. Ингэхдээ 300-400 мм-ийн голчтой шугамыг “Close Fit” болон “CIPP” аргаар доторлон шинэчилсний дараа хүчин чадал 64.8 л/с-ээс 85.6 л/с болж, 32 хувиар өссөн нь гидравлик загварчлалаар баталгаажсан байна.

Нийслэлийн татан зайлуулах бохир усны хэмжээ 2040 он гэхэд хоёр дахин өсөж, хоногт 377 мянган м.куб-д хүрэх төлөвтэй байна. Иймд дээрх шинэчлэлүүд нь хотын ирээдүйн өсөлтийг даахуйц хүчин чадалтай дэд бүтцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Улаанбаатарт тохиож болох үерийн эрсдэлээс хамгаалж, аюулгүй өнгөрүүлэх түвшинд, дамжуулах хүчин чадлыг м.куб/сек нэгжээр тооцон төлөвлөж байгаа нь нийслэлийн аюулгүй байдлыг урт хугацаанд хангах чухал үүрэгтэй төслүүд юм.

Previous Post

Зэвсэгт хүчнийхэн өвлийн хүлэмжид заг амжилттай үрслүүллээ

Next Post

ХӨСҮТ: Менингитийн эрсдэл өндөр улирал эхэллээ

Next Post
ХӨСҮТ: Менингитийн эрсдэл өндөр улирал эхэллээ

ХӨСҮТ: Менингитийн эрсдэл өндөр улирал эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“UB food” фестиваль дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулагдана

“UB food” фестиваль дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд төв талбайд зохион байгуулагдана

2026-04-15
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

2026-04-15
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ

2026-04-15
Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2026-04-15
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдог. Эв нэгдлийг устгадаг зүйл нь ёс зүйгүй байдал

2026-04-15
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-15
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-15
Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.