• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-12
Ангилал: Бусад мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа ОХУ-д амжилттай хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа тодотгов. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан амжилттай хэрэгжсэн талаар тодотголоо.

Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, экспорт, импортын зөрүүтэй харьцааг багасгах, эдийн засгийн харилцан үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр чухал хөшүүрэг болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монголын бизнесийн төлөөллүүд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах эрмэлзэл, сонирхол ихээхэн өндөр байгааг айлчлалын үеэр зохион байгуулагдсан бизнес хэлэлцүүлэг, эдийн засгийн форумаас харж болно гэлээ. Иймд бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчноор дэмжих, Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулахад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хэлхээ, холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэл: 1924-1945 он” сэдвээр докторын зэргээ хамгаалсныг дурдаад өдгөөгөөс 81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхт энэ өдөр уулзаж байгаагаа бэлэгшээж байгаагаа тэмдэглэв. Иймд “Их Засаг” сургуулийн үүдэнд баримал болон баригдсан “Гитлерийн Германы эсрэг эвсэл” буюу Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгав.

Парламентын залуу спикерийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хамтын ажиллагааны яриа хэлэлцээний бодитой хэрэгжилтийг чухалчлан, манлайлж байгаад талархал дэвшүүлэв. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад чиглэсэн, өндөр түвшний, ажил хэрэгч уулзалтуудаар дүүрэн үргэлжилж байгааг онцоллоо.

Талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглээд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов. Уулзалтын үеэр хөрш орнуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, мөн Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧААР УРИАНХАЙ ТУУЛЬЧ Н.ДАМДИНДОРЖ ШАЛГАРЛАА

Next Post

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

Next Post
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

2026-06-27
Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.