• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая!” – СОР17 бага хурлын албан ёсны уриаг зарлалаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-11
Ангилал: Бусад мэдээ
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая!” – СОР17 бага хурлын албан ёсны уриаг зарлалаа

COP17 бага хурлын уриаг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад айлчлах үеэх албан ёсоор зарлалаа.

“Газар бол усны нөөц, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, тогтвортой байдлын үндэс болсон хамгийн чухал дэд бүтэц юм. Газар доройтоход иргэдийн амьжиргаа доройтож, шилжин нүүхээс өөр аргагүйд хүрэх, эсвэл байгаа хомс нөөцийн төлөө өрсөлдөн тэмцэх зэргээр тогтворгүй байдлыг өдөөдөг. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын хурлыг зохион байгуулах Монгол Улс “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” гэсэн уриаг дэвшүүлсэнээр зөвхөн байгаль орчны асуудал бус харин хөгжил дэвшил, байгалийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд уриалж буйгаа илэрхийллээ. Хуурайшилт нэмэгдэж, газар хурдтай доройтож буй энэ үед энэхүү бага хурлаар хөрсний үржил шимийг сэргээх, газар, усны харилцан уялдааг бэхжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэх зэрэг хөрөнгө оруулалт татах боломжтой бодит шийдлийг эрэлхийлж, хэлэлцэнэ” гэж хатагтай Ясмин Фуад онцлон тэмдэглэв.

UN Resident Coordinator met with Yasmine Fouad, UNCCD Executive Secretary-General
Тайлбар: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад болон НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар
Зургийг: © UNRCO

СОР17 бага хурлыг Монгол Улсад ирэх наймдугаар сард зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Фуад 2026 оны 2-р сарын 3–6-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа. Тэрээр, айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд, үндэсний болон олон улсын түнш, хамтрагч талуудтай уулзаж, COP17-ийн бэлтгэлийг эрчимжүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, оролцоог илүү хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хатагтай Фуадыг хоёрдугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзахдаа Монгол Улс COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад ихээхэн ач холбогдол өгч буйгаа бататгав. Хатагтай Фуад Засгийн газрын манлайлалд талархал илэрхийлж, COP17-ын даргыг аль болох эрт томилж, өмнөх буй COP16 хурлын даргатай илүү нягт хамтран ажиллахыг онцлов. Мөн үндэсний хэмжээний бэлтгэл ажил, олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг оролцоо чухал болохыг дурьдлаа.

UNCCD USG meeting with PM G. Zandanshatar
Тайлбар: Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч, уулзлаа.
Зургийг: © Cabinet Secretariat

Хатагтай Фуад мөн УИХ-ын дарга Н.Учралд бараалхсан бөгөөд энэхүү уулзалтаар УИХ-ын дарга Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласаныг уламжилж, СОР17 хурлыг уг арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулахыг цохон тэмдэглэв. Монгол Улсын хувьд газрын тогтвортой менежментээр дэлхий дахинд манлайлал үзүүлж, нүүдлийн мал аж ахуйн өв уламжлал, мэдлэгийг сурталчлан таниулахад уг олон улсын жил чухал ач холбогдолтой гэж хатагтай Фуад хэлэв. Тэрээр цааш нь, цөлжилт, газрын доройтолд ихээхэн өртөж буй Монгол Улсын хувьд энэхүү хурлыг зохион байгуулах нь газрын доройтлын талаар дэлхийн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн түвшний шинэлэг шийдэл санаачилгаа танилцуулах таатай боломж гэв. Иймд, COP17 ын бэлтгэл ажлын хүрээнд газрын доройтол, хуурайшилт, ган гачиг нь байгаль орчинд төдийгүй хүний амьжиргаанд хэрхэн нөлөөлдөг талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулахад анхаарлаа хандуулахыг хатагтай Фуад уриаллаа.

UNCCD Chief with Speaker N.Uchral
Тайлбар: Хатагтай Фуад УИХ-ын дарга Н. Учралд бараалхав.
Зургийг: © Parliament Secretariat of Mongolia

Тэрээр дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзахдаа хурлын үеэр үр дүнтэй хэлэлцээ зохион байгуулах, жендэрийн тэгш байдал, тэгш оролцоог хангах, өндөр түвшний зочид төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалт, логистикийн бэлтгэлд зохих дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хатагтай Фуад иргэний нийгэм, залуучуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцохыг чухалчилсан юм. Тэрээр, ИНБ, залуучууд, орон нутгийн иргэдийн төлөөллийг COP17-ийн үйл ажиллагаанд өргөн хүрээнд идэвхтэй оролцуулахыг уриалав. Тухайлбал, Газар нутгийн төлөөх “Залуу элч” санаачилга, “Land Heroes” буюу газар шороогоо хамгаалагч идэвхтнүүд, “Sports for Land” буюу Газрын доройтлын эсрэг спортын арга хэмжээ зэрэг олон улсын санаачилгуудыг улс орны хэмжээнд нэвтрүүлэх боломжтой юм. Одоогоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын найман төрийн бус байгууллага хамтран ажиллахаар итгэмжлэгдээд байгаа бөгөөд илүү олон байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа.

Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Business4Land” хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн тэргүүлэгчдийг нэгтгэж, газрын нөхөн сэргээлтэд хувийн хэвшлийн үүрэг оролцоог онцолж ярилцлаа. Бизнесийн салбарынхан газрыг хөрөнгө оруулалтын боломж гэж үзэж, компанийн нийгмийн хариуцлагыг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан, урт хугацааны үнэ цэнэ бүхий инновацыг нэвтрүүлэхэд манлайлан ажиллахад уриалав.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн хатагтай Ясмин Фуадтай уулзахдаа Засгийн газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй нягт хамтран COP17-ыг амжилттай зохион байгуулахад НҮБ-ын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Ийнхүү, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадын Монгол Улсад хийсэн айлчлалаар СОР17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд түлхэц өгч, хүлээн авагч орны манлайлал, бүх оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаа нэн чухал болохыг бататгалаа. Уг хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсанаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн нийтийн үйл хэрэгт Монгол Улсын манлайллыг бататгах өндөр ач холбогдолтой юм.

Previous Post

Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

Next Post

Дипломат итгэл буурч байгааг Зеленский анхаарууллаа

Next Post
Дипломат итгэл буурч байгааг Зеленский анхаарууллаа

Дипломат итгэл буурч байгааг Зеленский анхаарууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МИЛАН–КОРТИНА 2026: СУПЕР-G ТӨРӨЛД ФРАНЬО ФОН АЛЛМЕН ГУРАВДАХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

МИЛАН–КОРТИНА 2026: СУПЕР-G ТӨРӨЛД ФРАНЬО ФОН АЛЛМЕН ГУРАВДАХ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

2026-02-11
Хайр халамжийг тэврэлтээр илэрхийлэх өдөр

Хайр халамжийг тэврэлтээр илэрхийлэх өдөр

2026-02-11
Дипломат итгэл буурч байгааг Зеленский анхаарууллаа

Дипломат итгэл буурч байгааг Зеленский анхаарууллаа

2026-02-11
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая!” – СОР17 бага хурлын албан ёсны уриаг зарлалаа

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая!” – СОР17 бага хурлын албан ёсны уриаг зарлалаа

2026-02-11
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

2026-02-11
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

2026-02-11
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

2026-02-11
Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна

Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна

2026-02-11
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгож, сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай, ил тод байхаар зохицууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгож, сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай, ил тод байхаар зохицууллаа

2026-02-11
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна

Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна

2026-02-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.